Захиргаа‎ > ‎Тэнхим‎ > ‎

Мэдээ, Мэдээлэл


Түүх нийгмийн багш мэргэжлээр суралцагсадын ангийн ажлын сэдэв

posted Nov 12, 2015, 10:31 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 12, 2015, 10:31 PM ]

2015-2016 оны хичээлийн жилд түүх нийгмийн багш мэргэжлээр суралцагсадын ангийн ажлын ерөнхий сэдэв:

“Сурах бичгийг сургалтад бүтээлчээр ашиглах нь”

 

Багш Д.Цогзолсүрэн, Г.Гантогтох нарын  удирдах ангийн ажлын сэдвүүд:

 

1.    Сурах бичиг дэх “түүхэн он цаг”-т тулгуурлан түүхэн үйл явдлыг уялдаа холбоог ойлгон таних чадварт хөтлөх нь

2.    Сурах бичиг дэх “түүхэн газрын зураг”-ийг ашиглан түүхэн үйл явдлыг газрын зурагт тайлбарлан ярих чадварт хөтлөх нь

3.    Сурах бичиг дэх “асуулт даалгавар”-т түшиглэн “өөрийгөө үнэлж дүгнэх” арга зүйд хөтлөх нь

4.    Сурах бичиг дэх “түүх соёлын дурсгалт зүйлсийн зураг”-т тулгуурлан “мэдээлэл эрж хайх, цуглуулах” чадварт чиглүүлэх нь

5.    Сурах бичиг дэх “түүхэн сурвалжийн мэдээ”-нд түшиглэн “таамаг дэвшүүлж, шинжлэн судлах” чадварт хөтлөх нь

6.    Сурах бичиг дэх “түүхэн гаргалгаанд” тулгуурлан “баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх” чадварт чиглүүлэх нь

7.    Сурах бичиг дэх “түүхэн гаргалгаа”-н ашиглан “мэдээлэл боловсруулах” чадварт хөтлөх боломж

8.    Сурах бичиг дэх “хүснэгт, бүдүүвч зураглалд” түшиглэн “аливаа үзэгдэл үйл явцыг үнэлж дүгнэх” чадварт чиглүүлэх боломж

9.    Сурах бичиг дэх “тайлбар, түлхүүр үг” зэргийг ашиглан “харилцан ярилцах“ чадварт хөтлөх боломж

 

Багш Ц.Нямсамбуугийн удирдах ангийн ажлын сэдвүүд:

 

1.      Сурах бичиг дэх “тохиолдол шинжлээрэй”-г ашиглан мэдээлэл уншиж,  боловсруулах нь

2.      Сурах бичиг дэх “эргэцүүлэн хэлэлцээрэй”-г ашиглаж, асуултын хэлэлцүүлэг зохион байгуулах нь

3.      Сурах бичиг дэх “бие даан хийлгэх”- ажлын аргачлалыг оновчтой ашиглах нь

4.      Сурах бичиг дэх “гэрийн даалгавар” –ыг үнэлж дүгнэх хэлбэр 

5.      Сурах бичиг дэх “өөрийгөө сорих” дасгал даалгаврыг өөрийн үнэлгээнд оновчтой ашиглах нь

6.      Сурах бичиг дэх “хамтран ажиллах” дасгал даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нь

"Түүх нийгэм судлалын багш" мэргэжлийн бакалаврын сэдэв баталлаа.

posted Nov 12, 2015, 6:29 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 12, 2015, 6:29 PM ]

Боловсролын судалгаа, аргазүйн тэнхимийн  2015.11.10 өдрийн хурлаар “Түүх нийгэм судлалын багш” мэргэжлээр суралцагч оюутнуудын бакалаврын ажлын сэдэв баталлаа. Тус хурлын шийдвэрээр дараахь оюутнууд бакалаврын ажил бичихээр болж, удирдагч багш нар томилогдлоо. Үүнд:

д/д

Оюутны нэр

Сэдэв

Удирдагч багш


О.Акху

Өвөрлөгч гүн Хайсангийн монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

Д.Цогзолсүрэн


Ж.Батсуурь

Философи дахь хүний тухай тайлбарууд

Ц.Нямсамбуу


Г.Лхам

Түүхэн он тооллыг заах арга зүйн асуудал

Ц.Нямсамбуу


Г.Энхцэцэг

Төмрийн түрүү үеийн археологийн дурсгал

Г.Гантогтох


Багш оюутнуудынхаа эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

"Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөр

posted Nov 12, 2015, 6:06 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 12, 2015, 6:27 PM ]

 "Антоон Мостаэрт" Монгол судлалын төвөөс жил бүр уламжлан зохион явуулдаг "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд идэвхтэй оролцдог билээ.
Энэхүү хөтөлбөр нь оюутны сурах, судлах, бүтээх ажлыг хөгжүүлэн дэмжиж, лекц, сургалтанд хамруулж, эрдэмтэн, судлаачидтай уулзуулж, зөвлөгөө өгч, оюутныг амжилттай судлаач болохыг нь хөхиүлэн тусалдаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Оюутан, судлаач идэвхтэй хамрагддаг бөгөөд одоогийн хөтөлбөрт МУИС, МУБИС, ГУРВАН-ЭРДЭНЭ зэрэг сургуулийн 30 оюутан тэнцээд суралцаж байна.
Энэ жилийн тэтгэлэгийн хөтөлбөрт хэл бичгийн ухааны тэнхимээс гурван оюутныг явуулснаас шалгаруулалтанд Хэлбичгийн гуравдугаар ангийн оюутан Г.Ганзул тэнцэн хөтөлбөрт хамрагдан сурч байна.


 


1-3 of 3