Түүх нийгмийн багш мэргэжлээр суралцагсадын ангийн ажлын сэдэв

posted Nov 12, 2015, 10:31 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 12, 2015, 10:31 PM ]

2015-2016 оны хичээлийн жилд түүх нийгмийн багш мэргэжлээр суралцагсадын ангийн ажлын ерөнхий сэдэв:

“Сурах бичгийг сургалтад бүтээлчээр ашиглах нь”

 

Багш Д.Цогзолсүрэн, Г.Гантогтох нарын  удирдах ангийн ажлын сэдвүүд:

 

1.    Сурах бичиг дэх “түүхэн он цаг”-т тулгуурлан түүхэн үйл явдлыг уялдаа холбоог ойлгон таних чадварт хөтлөх нь

2.    Сурах бичиг дэх “түүхэн газрын зураг”-ийг ашиглан түүхэн үйл явдлыг газрын зурагт тайлбарлан ярих чадварт хөтлөх нь

3.    Сурах бичиг дэх “асуулт даалгавар”-т түшиглэн “өөрийгөө үнэлж дүгнэх” арга зүйд хөтлөх нь

4.    Сурах бичиг дэх “түүх соёлын дурсгалт зүйлсийн зураг”-т тулгуурлан “мэдээлэл эрж хайх, цуглуулах” чадварт чиглүүлэх нь

5.    Сурах бичиг дэх “түүхэн сурвалжийн мэдээ”-нд түшиглэн “таамаг дэвшүүлж, шинжлэн судлах” чадварт хөтлөх нь

6.    Сурах бичиг дэх “түүхэн гаргалгаанд” тулгуурлан “баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх” чадварт чиглүүлэх нь

7.    Сурах бичиг дэх “түүхэн гаргалгаа”-н ашиглан “мэдээлэл боловсруулах” чадварт хөтлөх боломж

8.    Сурах бичиг дэх “хүснэгт, бүдүүвч зураглалд” түшиглэн “аливаа үзэгдэл үйл явцыг үнэлж дүгнэх” чадварт чиглүүлэх боломж

9.    Сурах бичиг дэх “тайлбар, түлхүүр үг” зэргийг ашиглан “харилцан ярилцах“ чадварт хөтлөх боломж

 

Багш Ц.Нямсамбуугийн удирдах ангийн ажлын сэдвүүд:

 

1.      Сурах бичиг дэх “тохиолдол шинжлээрэй”-г ашиглан мэдээлэл уншиж,  боловсруулах нь

2.      Сурах бичиг дэх “эргэцүүлэн хэлэлцээрэй”-г ашиглаж, асуултын хэлэлцүүлэг зохион байгуулах нь

3.      Сурах бичиг дэх “бие даан хийлгэх”- ажлын аргачлалыг оновчтой ашиглах нь

4.      Сурах бичиг дэх “гэрийн даалгавар” –ыг үнэлж дүгнэх хэлбэр 

5.      Сурах бичиг дэх “өөрийгөө сорих” дасгал даалгаврыг өөрийн үнэлгээнд оновчтой ашиглах нь

6.      Сурах бичиг дэх “хамтран ажиллах” дасгал даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нь