Зээлийн сангийн дүрэм
Захирлын 2007 оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
20 дугаар хавсралт
БАГШ АЖИЛТНУУДАД ҮЙЛЧЛЭХ
ЗЭЭЛИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Тус сан нь "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш, ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд туслах зорилготой .
1.2. Сан нь зөвхөн тус сургуулийн үндсэн багш, ажилчдад үйлчилнэ.
1.3. Зээлийн сан нь 1,5 сая төгрөгийн үндсэн фондтой байна.
1.4. Зээлийн сангийн үйл ажиллагааг тус сургуулийн үндсэн багш, ажилчдаас томилогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй "Хяналтын зөвлөл" явуулна.
1.5. Хяналтын зөвлөлийг захиргааны зөвлөлийн хурлаар томилно.
Хоёр. Зээлийн сангаас мөнгө зээлдүүлэх
2.1. "Гурван-Эрдэнэ " БДС-ийн үндсэн багш, ажилтанд семестрийн туршид нэг удаа тус сангаас зээл олгож болно.
2.2. Зээлдүүлэх хэмжээ 300 000 төгрөг хүртэл байж болно.
2.3. Зээлийг нэг сараас илүүгүй хугацаанд олгоно.
2.4. Зээлийн хүү нь сарын 3% байна.
2.5. Зээлийн хугацаа нэг сараас хэтэрвэл зээлийн хүүг хэтэрсэн хоногоос 0,5%-аар тооцно.
Гурав. Бусад
3.1. Зээлийн хүүгээр орж ирсэн мөнгийг сургалтын алба, тэнхимүүдийн үйл ажиллагаанд "Хяналтын зөвлөл"-ийн зөвшөөрлөөр зарцуулж болно.
3.2. Тус сургуульд 3-аас дээш жил ажилласан ажилтан ажиллагсдад уг зээлийг олгоно.
3.3. Зээл хугацаандаа төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгчийн сарын цалингаас суутгуулж төлбөрийг барагдуулах болно.
3.4. Зээл олгохдоо багш, ажилчдын өргөдөлд үндэслэх бөгөөд өргөдөл өгсөн дарааллын дагуу үйлчилнэ.
3.5. Сангийн үйл ажиллагааг 2001 оны 09-р сараас эхлэн явуулна.
Төгсөв.