Бүтээлч багш нарын танхим
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Тус клуб нь бүх шатны боловсролын байгууллагад бүтээлчээр ажиллаж өөрийн гэсэн бүтээлтэй багш нарын сайн дурын үндсэн дээр нэгдсэн ашгийн бус тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг хамтлаг юм. 1.2 Клубын зорилго нь багш нарын бүтээлийг сурталчлан олон нийтэд хүртээл болгож боловсролын салбарыншинэчлэлд хувь нэмэр оруулахад оршино. Хоёр. Үйл ажиллагааны чиглэл Клуб нь дараах чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулна. 2.1 Бүтээлч багш нарын бүтээлийн уншлага, уралдаан 2.2 Бүтээлч багш нар туршлага солилцох уулзалт, ярилцлага 2.3 Багш нарын сургалт, семинар 2.4 Номын өдөрлөг, шинэ бүтээлийн нээлтийн баяр 2.5 Багш нарын бүтээлийг олон нийтэд сурталчлах, бүтээлээ хэвлүүлэх, борлуулах ажилд дэмжлэг үзүүлэх Гурав. Бүтэц, зохион байгуулалт 3.1 Клуб нь дарга, дэд дарга, нарийн бичгийн даргатай байна. 3.2 Клубын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын хэсэгтэй байна. 3.3 Цугларалт бүрийг удирдлагын зүгээс тогтоосон цагт гишүүдийн санал, ажлын хэрэгцээг харгалзан зохион байгуулна.
Дөрөв. Гишүүдийн эрх, үүрэг
4.1 Гишүүд нь дараах эрхтэй байна.
4.1.1 Үйл ажиллагаатай холбоотой санал гаргах, шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох
4.1.2 Клубын үйл ажиллагаагаар сурталчлуулах, бүтээлээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг авах
4.1.3 Өөрийн болоод бусдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх
4.1.4 Клубын удирдлага, хяналтын хэсэгт сонгогдох
4.2 Гишүүд нь дараах үүрэгтэй байна.
4.2.1 Клубын үйл ажиллагаанд санаачлагатай оролцох
4.2.2 Клубын удирдлагын өгсөн үүргийг биелүүлэх
Тав.Санхүүжилт
5.1 Клубын үйл ажиллаганы санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна.
5.1.1 Клубын үйл ажиллагааны орлого
5.1.2 Гишүүдийн хандив, тусламжийн хөрөнгө
5.1.3 Бүтээлийн борлуулалтын орлого
5.1.4 Бусад үйл ажиллагааны орлого
5.2 Клубын санхүүгийн зарцуулалтад гишүүдийн саналаар сонгогдсон хяналтын хэсэг хяналт тавина.
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн дэргэдэх “Бүтээлч багш” клубын дүрэм
Гавьяат багш Д.Төмөрийн хэвлүүлсэн бүтээл - Oct 18, 2015 2:17:0 PM
Гишүүдийн товч танилцуулга - Oct 18, 2015 2:44:12 PM
Багш Б.Хурцтуяа - Oct 18, 2015 2:47:3 PM
Доктор Ч.Жачин - Oct 18, 2015 2:49:54 PM
2011-2012 оны хичээлийн жилд хийсэн багш нарын бүтээл - Oct 29, 2015 2:7:53 PM
БСАЗ-н тэнхимийн багш М.Ичинноровын бүтээлийн жагсаалт - Oct 29, 2015 2:11:34 PM
Багш Т.Сайнжаргалын бүтээлийн жагсаалт - Oct 29, 2015 2:11:34 PM
Багш Г.Даваажаргал - Oct 29, 2015 2:11:34 PM
Докторант Д.Цогзолсүрэнгийн бүтээлийн жагсаалт - Oct 29, 2015 2:11:34 PM
Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг - Oct 29, 2015 2:19:52 PM
Хичээлийн хөтөлбөр - Oct 29, 2015 2:34:43 PM
Эрдэм шинжилгээний бичиг №8 - Oct 29, 2015 2:43:36 PM
Master English - Nov 13, 2015 6:43:17 AM
ХУУЛЬЧ САНДАГ БА МОНГОЛ ҮГ ЗОХИОЛ - Dec 10, 2015 7:4:5 AM
Багш Д.Ганцэцэгийн бүтээл - Jan 06, 2016 8:15:13 AM
Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник - Jan 06, 2016 9:34:0 AM