2011-2012 оны хичээлийн жилд хийсэн багш нарын бүтээл
Post date: Oct 29, 2015 2:7:53 PM
Түүхийн багш Д.Цогзолсүрэн нь Монгол улсын түүхийг судлаж буй оюутан залууст зориулж, “Монгол улсын түүхийн хэрэглэгдэхүүн” хэмээх гарын авлагыг хэвлүүлжээ. Уг бүтээлд монголын түүхийн үе тус бүрийн онцлогийг товч тодорхой тусгасан учир эх түүхээ сонирхон судлаж буй оюутан залууст гарын авлага болж, цаашид эх түүхээ гүнзгийрүүлэн судлахад нь тус дөхөм үзүүлж байна.
Бага ангийн математикийн дидактикийн багш Р.Болормаа нь бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон бага ангийн багш, сурагчдад (4-5-р ангийн) зориулан “Энгийн болон аравтын бутархайг таниулах арга зүй ” математикийн номыг хэвлүүлжээ. Уг номонд энгийн болон аравтын бутархайг таниулах арга зүй, тус сэдвийн хүрээнд 200-н бодлого, зарим бодлогын бодолт, бодох аргачлалыг дэлгэрэнгүй тусгажээ.
Бага ангийн математикийн дидактикийн багш Р.Болормаа нь бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон бага ангийн багш, сурагчдад (2-6-р ангийн) зориулан “Математикийн сонирхолтой бодлого, дасгал тэдгээрийг бодох аргачлал” номыг хэвлүүлжээ. Уг номонд бага ангийн багш нарын хичээлийн явцад буюу хичээлээс гадуурх ажлаар сургалтанд байнга ашигладаг “олимпиадын” 200-н бодлогууд болон бодох аргачлалыг нэгтгэн оруулжээ. Оюутан сурагчид уг номны бодлогыг бие даан бодож өөрийн математик сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой
Багш Б.Мөнхцоожийн бүтээл
“Reading and speaking”
“Methodology of teaching English”
Англи хэлний ангийн оюутнуудад болон англи хэлийг сонирхон судалж буй суралцагчдад зориулсан “Reading and speaking” ном хэвлэгдэн гарлаа. Суралцагчдын англи хэлний унших, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн уг ном нь тухайн сэдвийн дагуух чөлөөт ярилцлагын асуултууд, мөн түүнчлэн уншсан эхийн дагуу ажиллах тестийн түлхүүр, хүнд үгсийн орчуулгыг өгснөөрөө онцлог юм. Ном доорхи 4 бүлгээс бүрдэнэ.
PART I Questions. Tодорхой сэдвүүдийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг асуултууд.
PART II Texts with questions and exercises. Асуулт болон дасгал ажлуудтай эхүүд.
PART III Texts with test-oriented questions. Тест хэлбэрийн асуулттай эхүүд
PART IV About Mongolia. Mонголын түүх, зан заншил, боловсрол, бичиг үсэг, соёл, улс төрийн тухай.
Англи хэлний мэргэжлийн багш нарт болон англи хэлний багшийн ангийн оюутнуудад зориулсан “Methodology of teaching English” ном хэвлэгдэн гарлаа. Уг ном нь англи хэл заах аргын агуулгыг багтаасан доорхи 7 бүлгээс бүрдэнэ. PART I. Language learning strategies in foreign language learning and teaching. Гадаад хэл сурахуйн болон багшлахуйн стратеги
PART II. English language teaching approaches and methods. Англи хэл заах аргууд
PART III. Teaching English (1) The “What”. Англи хэл заах нь (1):
Англи хэлний авиа зүй, үгсийн санг заах нь, англи хэлний хичээлд дуу шүлэг, тоглоом хэрэглэх нь
PART IV. Teaching English (2) The “How”. Англи хэл заах нь (2):
Англи хэлний ярих, сонсох, бичих, уншихыг заах нь
PART V. Syllabus and teaching learning material. Сургалтын хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн
PART VI. Lessons. Хичээл: хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт; анги зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, суралцагчдыг үнэлж хөгжүүлэх нь
PART VII. Learner differences. Суралцагчдын ялгаа: суралцагчдын сурах хүсэл сонирхлыг төрүүлэх нь, хүүхдийн болон насанд хүрэгчдийн гадаад хэл сурахуйн онцлог.
ГЭБДС-ийн багш Г.Даваажаргал, Б.Мөнгөнцэцэг болон бусад багш нартай хамтран ерөнхий шалгалтанд бэлтгэгчидэд зориулсан “Монгол хэлний сорилго” номыг гаргасан.Энэхүү гарын авлага нь монгол хэл-уран зохиолын багш, тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан бөгөөд уран зохиолын онолын ерөнхий ойлголт, ухагдахуунуудыг бүдүүвчлэн, хичээл болон сургалтын үзүүлэн болгон хэрэглэх боломжтойн дээр уран зохиолын 3 үндсэн төрөл болох туульс (өгүүллэг, тууж, туурь), яруу найраг, жүжгийн зохиол(эмгэнэлт жүжиг)-оос тус бүр нэг зохиолыг сонгон задлан шинжлэх арга, аргачлалыг тусгаж, уран зохиолын онолын үндэстэй задлан шинжилснээ оруулсан болно.
“Бичихүй бүтээхүй 2010”Тус ном нь “найруулан бичихүй, эсээ бичихүй, зөв бичихүй” гэсэн үндсэн гурван бүлэгтэй.
Онол дадлагыг хослуулсан агуулгатай ба бүрэн судалсанаар:
· Найруулгын алдаагүй бичих чадвар
· Найруулгын дөрвөн хэв маягаар зохиож найруулах чадвар
· Эсээний гол санаа тайлбарлах чадвар
· Эсээ бичих чадвар
· Зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар зэрэг чадваруудыг эзэмшинэ.
Их дээд сургуулийн оюутан, монгол хэл уран зохиолын багш нар, сурагчид, алдаагүй бичиж сурахыг хүссэн хүмүүст зориулав.