Master English
Post date: Nov 13, 2015 6:43:17 AM
‘’Master English’’ гарын авлагын танилцуулга
Энэхүү гарын авлагыг“Гурван Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж сайшаасан ба 2014 онд Арвай бархан ХХК-д 300 ширхэг хэвлэгдсэн. Суралцагсдын англи хэлний сонсох, ярих, унших, бичих чадваруудыг хөгжүүлэхэд туслах болно. Англи хэл сурах арга барил эзэмшихийн тулд хэл сурах үе шатуудыг зөв дарааллаар дамжих ойлголттой байх нь зүйтэй. Өдөр тутмын харилцан ярианд хэрэглэгддэг үг хэллэгийг чээжлэн, англи хэлний түгээмэл хэрэглэгддэг хэлц үгсийг хам сэдвийн хүрээнд судалж дүрмийн болон хэлзүйн мэдлэгээ бататгах, хэлийг нь судалж байгаа улс орны соёл, онцлог шинж болон хүмүүсийн нь талаар ойлголттой байх зэрэг нь хэл сурахад гол суурь болдог. Гарын авлагын дагалдах CD нь суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.Section 1. Phrases for conversationАнгли хэлээр чөлөөтэй, бусдад ойлгомжтой ярьж сурахын тулд харилцан яриаг эхлүүлэх, өрнүүлэх, дуусгах, бусдын яриаг дэмжих, таслах, дэлгэрүүлэн асуух, өөрийн санааг илэрхийлэх, бусдын саналыг лавлах, хэлэлцэх, тодруулах, батлах асуулт асуух, заавар зөвлөгөө өгөх авах, дамжуулах зэрэг өдөр тутмын ярианд хэрэглэгддэг үгсийг судлах нь чухал ач холбогдолтой.
Section 2. Texts and English expressions
Хэл судалж байгаа хүмүүсийн нэлээд төөрөлддөг, утгыг нь ойлгоход түвэгтэй үгс бол хэлц юм. Эдгээр үгийг хам сэдвийн хүрээнд, жишээ өгүүлбэрээр нэмэлт тайлбар хийсэн нь судалж ойлгоход хялбар болсон. Англи хэлтэн орнуудын ард түмний ахуй байдал, хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг илэрхийлсэн эхүүдийг уншиж орчуулах явцдаа шинэ үгсийг хам сэдвийн хүрээнд судлан, яриа болон бичигт хэрэглэх чадвартай болно.
Section 3. Confusing words quizze
Зөв үг өгүүлбэрийг сонгох, асуултанд хариулах, үг нөхөж бичих аргаар шинэ үгсийг судалснаар суралцагсдын үгсийн сан баяжна. Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг нэр үгс, ойролцоо утгатай үгсийг сонгох тестүүдэд түлхүү оруулсан. Зөв хариултыг ‘’Answer key’’ хэсгээс харах боломжтой.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
УБ, 2014
Хуудас: 342
Үнэ: 10000