Гадаад харилцаа

Гадаад харилцаа

Гадаад улс орнуудад:

  • 1996-1997, 1999-2000 оны хичээлийн жилд АНУ-ын Индианагийн их сургуулийн аспирант Петр Марш, Улаан - Үүдийн их сургуулийн багш аспирант Б.Д.Баярмаа нар тус сургуульд уригдан ирж ажилласан.

  • 2003-2004, 2004-2005 оны хичээлийн жилд Энхтайвны корпусын шугамаар англи хэлний багш Х.Катерина, 2005-2006, 2006-2007 оны хичээлийн жилд мөн тус байгууллагын мэргэжилтэн багш Ким Даниел англи хэлний багшаар ажилласан. 2008 онд Профессор Ким Даниел суралцагчдын гадаад хэл сурах үйлийг дэмжих зорилготойгоор “Англи хэлний сургалтыг дэмжих сан”-г үүсгэн байгуулж тэтгэлэг олгож байна.

  • 2007-2009 онд Халимагийн их сургуулийн Дорно дахин судлалын төвтэй "Ойродын хэл аялгуу"-ны талаар хамтран ажилласан.

  • 2007-2010 онд Тайланд улсын Зүүн Азийн их сургуультай аялал жуулчлалын мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллав.

  • 2014 оноос Солонгосын эрдэмтэн судлаач Жион Жин Мо нь багш, оюутны эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

  • Оросын холбооны Буриад улсын Улаан-Үүдийн Их Сургууль

  • Өвөрмонголын Хөх хотын Багшийн Их Сургууль

  • БНСАУ-ын Кангвон Үндэсний Их Сургуулийн Боловсролын тэнхим

  • Техас Институт, Энэтхэг Улс

  • “JIC skin Korea” хувьцаат компани

  • Ёонгсан Их сургууль, Солонгос

  • 2012 оноос Японы Кумамото их сургуультай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос цахим сургалтын талаар судалгаа шинжилгээ хийн ажиллаж материаллаг орчинг дэмжих зорилгоор илгээсэн тоног төхөөрөмжийг сургалтад ашиглаж байна. Мөн 2016 оны 1 дүгээр сард Кумамото их сургуульд зохион байгуулагдсан сургалт семинарт багш, оюутны төлөөлөгчид хамрагдсан.

Улсын дотоодод:

  • ШУА-ын хэл зохиолын хүрээлэн

  • Монгол судлалын үндэсний холбоо

  • Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо

  • Монгол хэл бичгийн улсын олимпиадыг зохион байгуулах хороо

  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль

  • Монгол Улсын Их Сургууль

  • Боловсролын хүрээлэн

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 20-р дунд сургууль

Клиник сургууль

  • Оюутнуудыг багшлах ажлын арга барил эв дүйд сургахын тулд гэрээгээр хамтарч ажилладаг клиник сургуулиудтай бөгөөд өнөөдрийн байдлаар клиник 12 сургууль (113, 57, 86, 72, 22, 20, 28, 51, 54, 77, 78, 96), 24 клиник профессор багш ажиллаж байна. Клиник сургууль дээр оюутнууд сургууль багш нарын амьдралтай биечлэн танилцаж ажиглах болон багшлах дадлага хийж, багш нарт тусалж хүүхэдтэй ажиллах талаар арга барил эзэмшиж байгаа нь сургалтыг амьдрал хэрэглээтэй холбох оюутнуудад цогц чадамж төлөвшүүлэх гол ажил болж байна.

Зүүн гар талд, Монгол улсад суугаа АНУ-ын Монгол улсад суугаа АНУ-ын элчин сайд Памила

элчин сайд Памила Слуц, баруун гар талд, Слуцын хамт (2006 он)

Энхтайвны корпусын мэргэжилтэн багш Ким

Даниел нарын хамт (2006 он)

Солонгосын эрдэмтэн судлаач Жион Жин Энх тайвны корпусын төлөөлөгчдийн хамт (2014 он)

Могийн хамт

Энх тайвны корпусын англи хэлний багш Японы Кумамото их сургуулийн багш нарын хамт

Х.Катеринагийн хамт (2005 он) (2015 он)

Японы Кумамото их сургуулийн профессор

багш Усаговагийн хамт (2014 он)