Оны шилдэг ажилтан шалгаруулах журам
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРAМ
Нэг. Ерөнхий зүйл
“Гурван-Эрдэнэ” БДС ажилтны бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, сайшаан урамшуулахад оршино.
“Оны шилдэг ажилтан” шалгаруулах комисст сургуулийн захиргааны зөвлөлийн гишүүд байна
Үндсэн үзүүлэлтүүд: / Хавсралтаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харуулав./
Оновчтой санал, санаачлага гаргаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үр дүнд хүрсэн байх
Олон нийтийн ажлын оролцоо
Хамрах хүрээ: “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захиргаа, санхүү үйлчилгээ, сургалтын албаны нийт ажилтан
Хоёр. Шалгаруулах журам болон ажлын зохион байгуулалт
2.1. Журамд заасан үндсэн үзүүлэлтүүдийг хангаж онцгой амжилт гаргасан “Оны шилдэг ажилтан” шалгаруулах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулж дүгнэнэ.
2.2 Нэгдүгээр шатны шалгаруулалтыг тухайн оны 12 дугаар сарын эхний долоо хоногт захиргаа, санхүү үйлчилгээ, сургалтын албаны ажилтны ажлыг дүгнэх замаар зохион байгуулах бөгөөд “Оны шилдэг ажилтан”-д нэр дэвшиж буй ажилтны ажил байдлын тодорхойлолт, ажлын тайлан болон холбогдох материалыг сургуулийн захиргаанд ирүүлнэ.
2.3 Хоёрдугаар үе шатны шалгаруулалтанд “Оны шилдэг ажилтан” шалгаруулах комиссын гишүүн бүр хавсралтад заасан шалгаруулах 120 онооны үзүүлэлтийн дагуу нэр дэвшсэн ажилтан нэг бүрт оноо өгөх ба захиргааны зөвлөлийн саналыг харгалзан тухайн алдартныг шалгаруулна.
Гурав. Шагнал, урамшуулал
3.1. “Оны шилдэг ажилтан”-ыг алдартны тууз болон тухайн хичээлийн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн шагналаар шагнана.
3.2. Тухайн оны шилдэг ажилтнын зургийг нэг жилийн турш сургуулийн хүндэт самбарт тавьж нийтэд алдаршуулна.
Төгсөв
Боловсруулсан: Т.Сайнбаяр Д.Пүрэвсүрэн
Хавсралт
“Оны шилдэг ажилтан” шалгаруулах үзүүлэлт