Оны шилдэг багш шалгаруулах журам

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

    1. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн бүх багшлах боловсон хүчний тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцож, тэдний ур чадвар, мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх үүднээс бодитой үнэлж, урамшуулахад оршино.

    2. “Оны шилдэг багш” шалгаруулах комисст сургуулийн захиргааны зөвлөлийн гишүүд байна

    3. Үндсэн үзүүлэлтүүд: / Хавсралтаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харуулав./

  • Сургалт

    • Эрдэм шинжилгээ

    • Сургууль, олон нийтийн үйлчилгээ

    1. Хамрах хүрээ: “Гурван-Эрдэнэ” БДС-ийн бүх багш

Хоёр. Шалгаруулах журам болон ажлын зохион байгуулалт

2.1. Журамд заасан үндсэн үзүүлэлтүүдийг хангаж онцгой амжилт гаргасан “Оны шилдэг багш” шалгаруулах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулж дүгнэнэ.

2.2. “Оны шилдэг багш”-д нэр дэвшиж буй багш нэг иж бүрэн цахим хичээл бэлтгэн туршсан, гарын авлага хэлэлцүүлэн сургалтад ашигласан, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна.

2.3 Нэгдүгээр шатны шалгаруулалтыг тухайн оны 12 дугаар сарын эхний долоо хоногт тэнхимүүд багшийн ажлыг дүгнэх замаар зохион байгуулах бөгөөд хавсралтад заасан шалгаруулах 120 онооны үзүүлэлтийн дагуу нэр дэвшсэн багш нэг бүрт оноо өгсөн байна.

2.4 Хоёрдугаар үе шатны шалгаруулалтад нийт багш нарын хурлаар мэргэжлийн тэнхимээс нэр дэвшиж буй багшийн ажлын үр дүн болон холбогдох материалтай танилцаж хэлэлцэн шийдэрлэнэ.

Гурав. Шагнал, урамшуулал

3.1. “Оны шилдэг багш”-ыг алдартны тууз болон тухайн хичээлийн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн шагналаар шагнана.

3.2. Тухайн оны шилдэг багшийн зургийг нэг жилийн турш сургуулийн хүндэт самбарт тавьж нийтэд алдаршуулна.

Төгсөв

Боловсруулсан: Т.Сайнбаяр Д.Пүрэвсүрэн

Хавсралт

“Оны шилдэг багш” шалгаруулах үзүүлэлт