Оны шилдэг оюутан шалгаруулах журам
Нэг. Ерөнхий зүйл
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутнуудын тухайн хичээлийн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцож, тэдний суралцах чадвар, мэдлэгийг дээшлүүлэх үүднээс бодитой үнэлж, урамшуулахад оршино.
“Оны шилдэг оюутан” шалгаруулах комисст сургуулийн захиргааны зөвлөлийн гишүүд, сургалтын алба, оюутны зөвлөлийн дарга байна.
Үндсэн үзүүлэлтүүд: / Хавсралтаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харуулав./
Сурлага
Эрдэм шинжилгээ
“Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөр”-ийн үнэлгээ
Хамрах хүрээ: “Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутнууд
Хоёр. Шалгаруулах журам болон ажлын зохион байгуулалт
2.1 Журамд заасан үндсэн үзүүлэлтүүдийг хангаж онцгой амжилт гаргасан “Оны шилдэг оюутан” шалгаруулах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулж дүгнэнэ.
2.2 Шилдэг оюутан шалгаруулах шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.
“Оны шилдэг оюутан”-д нэр дэвшиж буй оюутан “Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөр”-ийн үнэлгээний шалгуурыг хангасан байна.
Нэгдүгээр шатны шалгаруулалтыг тухайн оны 12-р сарын эхниий долоо хоногт тэнхимүүд амжилттай суралцаж буй оюутнуудыг дүгнэх замаар зохион байгуулах бөгөөд шалгарсан оюутны амжилтыг батламжлан, холбогдох материалын хамт 2-р шатны шалгаруулалтад нэр дэвшүүлэн оролцуулахаар “Оны шилдэг оюутан” шалгаруулах комисст ирүүлсэн байна.
Хоёрдугаар үе шатны шалгаруулалтыг мэргэжлийн тэнхимээс нэр дэвшиж гарсан шилдэг оюутны саналыг нийт багш нарын хурлаар хэлэлцэн “Оны шилдэг оюутан”-ыг тодруулна.
2.3. “Оны шилдэг оюутан”-д нэр дэвшигчийн бүтээлийн үзэсгэлэнг нийтэд дэлгэн үзүүлж, сургуулийн багш оюутны саналыг авна.
2.4. “Оны шилдэг оюутан” шалгаруулах комиссын гишүүн бүр хавсралтад заасан шалгаруулах 120 онооны үзүүлэлтийн дагуу нэр дэвшсэн оюутан нэг бүрт оноо өгөх ба багш оюутнаас ирсэн саналыг харгалзан тухайн алдартныг шалгаруулна.
Гурав. Шагнал, урамшуулал
3.1. “Оны шилдэг оюутан”-ыг алдартны тууз болон тухайн хичээлийн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн шагналаар шагнана.
3.2. Тухайн оны шилдэг оюутны зургийг нэг жилийн турш сургуулийн хүндэт самбарт тавьж нийтэд алдаршуулна.
Төгсөв
Боловсруулсан: Т.Сайнбаяр, Д.Пүрэвсүрэн
Хавсралт
“Оны шилдэг оюутан” шалгаруулах үзүүлэлт
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Төгсөв.
Боловсруулсан Б.Мөнхцоож, Т.Сайнбаяр, Д.Пүрэвсүрэн