Тэнхим
“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн “Хэл бичгийн ухааны тэнхим” нь 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот тушаалаар байгуулагдаж эдүгээ 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь
1992 оноос “Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол”
2000 оноос “Багш, гадаад хэлний боловсрол”
2012 оноос “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Тэнхимийн багш нар:
Монгол хэл- уран зохиолын мэргэжлийн багш нар
Б.Баянаа /доктор. Ph.D/
Г.Буянтогтох /доктор. Ph.D/
Г.Даваажаргал /доктор. Ph.D/
Б.Чимэг-Эрдэнэ /магистр/
Гадаад хэлний мэргэжлийн багш нар
Б.Мөнхцоож /докторант/
С.Ролмаа /магистр/
Т.Сайнбаяр /магистр/
Сургуулийн өмнөх насны боловсролын мэргэжлийн багш нар
Д.Ганцэцэг /магистр/
Б.Түвшинжаргал /магистр/
М.Энхтүвшин /магистр/
Тэнхимийн зорилго:
Хэл, сэтгэлгээ, соёлын цогц чадамжтай, бүтээлч чадавхтай мэргэжилтэн бэлтгэх
Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:
“Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол”, “Багш, гадаад хэлний боловсрол”, “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн хөтөлбөр, сургалтын стандартыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах
Сургалтын арга технологийг боловсронгуй болгох
Багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх
Төгсөлтийн дараах сургалт семинарыг зохион байгуулах
Тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг дугуйлан, клуб:
Оюутны авьяас чадвар, бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой
Бийрийн бичлэгийн дугуйлан
Англи хэлний “Talk Now” клуб
Бүжгийн дугуйлангийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд
“Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
“Багш, гадаад хэлний боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
“Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
Монгол бичгийн олимпиад
Англи хэлний олимпиад
Уншигчдийн бага хурал
Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал
Оюутанд үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлт
Манай тэнхимээс
Мэргэжлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч Ц.Мөнхийн нэрэмжит цалин
Англи хэлний мэдлэг чадвараа богино хугацаанд дээшлүүлж тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан оюутнуудад англи хэлний сургалтыг дэмжих “Daniel” сангийн нэрэмжит тэтгэлэгүүдийг тус тус олгодог.