Боловсролын судалгаа арга зүйн тэнхим
“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн "Боловсролын судалгаа арга зүйн" тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго:
Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сэтгэл судлал болон сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн чиглэлээр зөвлөн туслах, багш оюутны харилцан хамтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Манай багш нар:
М.Ичинноров (Докторант, Ахлах багш)
Д.Цогзолсүрэн (Докторант, Түүхийн багш)
М.Бямбадорж (Магистр, Математикийн дидактикийн багш)
Ч.Одсүрэн (Магистр, Сэтгэл судлалын багш)
П.Болормаа (Магистр, Дидактикийн багш)
Д.Пүрэвсүрэн (Магистр, Математикийн багш)
Г.Гантогтох (Магистр, Түүхийн багш)
Ц.Нямсамбуу (Магистр, Нийгмийн ухааны багш)
П.Булган (Биеийн тамирын багш)
Ц.Өнөрчимэг (Магистрант, Мэдээлэл зүйн багш)
Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:
Багш, бага ангийн боловсрол, Багш, нийгмийн ухааны боловсрол, Багш, математик мэдээлэл зүйн боловсрол мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургалтын арга технологийг боловсронгуй болгоход илүү түлхүү анхаарч хичээн ажилладаг.
1-р дамжааны оюутнуудад зориулж “Мэргэжлийн удиртгал” хичээлийг зохион байгуулах чиглэл, төлөвлөгөө гарган зөвлөх багш нартай хамтран ажилладаг. Мөн
· Сурган хүмүүжүүлэх дадлага зохион байгуулах
· Сертификатын сургалт явуулах
· Сургалт- эрдэм шинжилгээний чиглэлээр судалгаа хийх
· Оюутнуудын суралцахуйг дэмжих
· Багш нарын мэргэжлийн чадвар, арга зүйг дээшлүүлэх
· Сургалт- семинар зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2-р дамжааны оюутнуудын зайлшгүй эзэмших чадвар төлөвшихөд анхааран тэдэнтэй тусгай төлөвлөгөөний дагуу ажилладаг. Үүнд:
“Хамтран ажиллахуйн ухаан ” сэдвээр Сурган хүмүүжүүлэх уншлага зохион байгуулж мэдээлэл боловсруулах чадварт үнэлгээ хийдэг.
“Самбарт сайхан бичиж сурцгаая” аян зохион судалгаа хийж, үр дүнг үнэлдэг.
Тэнхимийн хүрээнд хичээллэдэг дугуйлангууд
· “Багшлах ур чадвар”-ын дугуйлан
· “Гимнастик”-ийн дугуйлан
· “Сэтгэл зүйн боловсрол” дугуйлан
· “Уран уншлага”-ын дугуйлан
· “Түүхийн клуб”
· Илтгэл мэтгэлцээний “SCIENCE” клуб
· Шатар, даамын дугуйлан