“Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж
Post date: Apr 11, 2018 1:13:24 AM
“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн
“Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын
удирдамж
Зорилго
Багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино.
Хамрах хүрээ
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нар, хуралд оролцохыг хүссэн их дээд сургуулийн багш нар
Чиглэл: “Сургалтын чанарыг сайжруулах нь”
Хугацаа
2018. 04.10-20-ны хооронд
Тавигдах шаардлага
ü Судалгааны ажлын боловсруулалт
ü Шинэлэг байдал
ü Онолын ба практик ач холбогдол
ü Илтгэх чадвар
ü Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.
Анхаарах зүйл
ü Илтгэлийг times new roman фондоор, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.
ü Илтгэлийг 4.10-ны дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Шалгаруулалт:
I шат: 04.12-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн
илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна.
II шат: 04.20-нд Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж
байр эзлүүлнэ.
Шагнал
I байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл
2018.02.26