Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт төсөл зарлагдлаа
Post date: Mar 15, 2016 4:30:22 AM
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл /ДБШТ/ - ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт төслийн уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 07 ны өдрөөс Эрдэм Шинжилгээний Албаны Facebook хуудас (Erdem Shinjilgeenii Alba Msue)- аар дамжуулан зарлаад байгаа билээ. Та бүхэн хавсралтад заасан материалтай нарийвчлан танилцаж оюутны эрдэм шинжилгээний ажил, санаачлагыг дэмжин тус төслийн уралдаанд идэвхтэй оролцуулна уу.
Төслийн саналыг 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 12.00 цаг хүртэл Эрдэм Шинжилгээний Алба-нд хүлээн авна.
Төсөлтэй холбоотой бичиг баримтын бүрдэлийг доор хавсаргав.