“MИНИЙ БАГШ” СЭДЭВТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ТУХАЙ
Post date: May 02, 2018 2:12:10 AM
ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “MИНИЙ БАГШ” СЭДЭВТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ТУХАЙ
Багшийн хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх, багш мэргэжлийн онцлогийг тодруулах, үнэ цэнийг таниулах, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, зохион бичих сонирхлыг дэмжихэд оршсон энэхүү уралдаанд хот болон хөдөө орон нутгийн ЕБС-ийн Х-XII ангийн нийт 338 сурагч дараах 4 төрлөөр оролцлоо. Үүнд:
· Багшийн тухай дурсамж (37 сурагч)
· Багшийн тухай шүлэг (101 сурагч)
· Багшийн тухай эсээ (122 сурагч)
· Багшдаа бичсэн захидал (78 сурагч)
Уралдааны дүнг 2018.05.07-ны дотор гаргаж танилцуулах болно.
Уралдаан зохион байгуулах комисс