“МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН СЕНТИМЕНТАЛЬ СЭТГЭЛГЭЭНИЙ ӨВ, УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ”
Post date: Dec 10, 2015 6:49:16 AM
Үнэ: 15000
НОМЫН НЭР: “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН СЕНТИМЕНТАЛЬ СЭТГЭЛГЭЭНИЙ ӨВ, УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ” Энэхүү “Монгол уран зохиолын сентименталь сэтгэлгээний өв, уламжлал шинэчлэл” ганц сэдэвт судалгааны бүтээлд монголчуудын үгийн урлагийн үндсэн гурван том ай сав /аман зохиол, эртний бичгийн уран зохиол, орчин үеийн уран зохиол/-д хамаарах уян сэтгэл-эмзэг мэдрэхүйн уран зохиол буюу сентименталь урлал зүйн өв уламжлалыг судлахдаа эх хэрэглэгдэхүүнээс цөөн тооны бүтээлийг оновчтой сонгож урлах аргын талаас нь гүнзгийрүүлэн, нягт нямбай задлан шинжилж, монголын уран зохиолд эртнээс инагш бүрэлдэн төлөвшиж ирсэн сентименталь урлал зүйн уламжлал, үндэсний өвөрмөц ая дан, онцлог хэв шинж бодитой оршин байгааг тодорхойлон тогтоосонд уг судалгааны шинжлэх ухааны үнэ цэнэ оршиж байна.Доктор Б.Баянаа эл ганц сэдэвт бүтээлдээ үнэдснийхээ уран зохиолын давтагдашгүй өвөрмөц онцлогийг тодруулахын зэрэгцээ басхүү монгол уран зохиол нь бусад эртний сурвалжтай, өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудын уран зохиолоос хоцорч сүүлдсэн уран зохиол биш, харин ч түүхэн хөгжлийнхөө бүхий л үе шатнаа дэлхийн жишиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжсөн баялаг өв, сонирхолтой эрэл хайгуул, арга барилын хувьд нээлттэй уран зохиол гэдгийг өрнө дахины сентименталист уран зохиолын онол түүхийн судалгааны ололтыг татан ашиглаж харьцуулсан судалгаа хийсэнд уг бүтээлийн ач холбогдол оршино.УБ, 2010
Хуудас: 132
ЗОХИОГЧ: БӨӨРӨНХИЙН БАЯНАА