"НАЦАГДОРЖ СУДЛАЛЫН ЭРИХ" ном худалдаанд гарлаа.
Post date: Feb 06, 2018 3:28:5 AM
НАЦАГДОРЖ СУДЛАЛЫН ЭРИХ
Эмхэтгэж, тайлбар хийсэн: Ч.Жачин, Ц.Түвшинтөгс
“Д.Нацагдорж судлал”-д нэмэр болох, хойч үеийн судлаачдын анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор тус эмхэтгэлийг хэвлүүллээ.
Энэхүү ном нь дөрвөн бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт Д.Нацагдоржийн үйл амьдралыг тодруулсан ах дүү төрөл садан, нутаг орны нь танил дотно нөхөд, уулзаж учирч, хамт сурч, ажиллаж байсан хүмүүсийн сонирхолтой дурсамж, дуртгал, тэмдэглэл, хоёрдугаарбүлэгт Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийн судлал, эх бичиг судлалын талаар Монголын болон гадаадын судлаач, эрдэмтдийн өгүүллүүд, гуравдугаар бүлэгт үе үеийн судлаачдын хөтлөн, бүртгэсээр ирсэн Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийн ном зүй, дөрөвдүгээр бүлэгт танилцуулга, дурсамж орсон байна. Энэхүү эмхэтгэлд орсон “Их Нацагдоржийн “FOLKLORE”дэвтэр” нь анх удаа бүрэн эхээрээ хэвлэгдэж байгааг онцолж байна.
Номын үнэ 15000 төгрөг.