УРАН УНШЛАГА
Post date: Dec 10, 2015 7:12:12 AM
ЗОХИОГЧ: Ч.ЖАЧИН, С.ЦЭНДНОМЫН НЭР: УРАН УНШЛАГА
Өсвөр залуу үеийг зөв өгүүлж ярих‚ уран яруу уншихад сургах нь тэдэнд хэл ярианы соёл эзэмшүүлэх‚ эх хэлний яруу тансгийг мэдрүүлэн‚ улмаар эх хэлэндээ хайртай болгоход ихээхэн чухал юм. Иймээс хүүхдийн цэцэрлэг‚ бага‚ дунд сургуулиудад зөв дуудах дүрэм‚ уран уншлагыг ихээхэн чухалчилдаг билээ. Оросын холбооны улс зэрэг зарим орны дунд сургуулиудад «Илтгэх урлаг» гэдэг хичээл орж байна.
Энэ чухал зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд нь багш нарт тус дэм болох гэсэн санаагаар энэхүү “Уран уншлага” хэмээх өчүүхэн номыг нэлээд хэдэн жилийн өмнө бичсэн юм. Эдүгээ хэрэг тус нь багасаагүй‚ харин нэмэгдсэн болов уу гэж үзэж байна.
Монгол хэлний аялга‚ зөв дуудах зүйг бүрэн гүйцэд судлаагүй нь зохиолын хэлийг уншихад өргөлт‚ зогсоц‚ хурд‚ хэм өнгийг хэрхэн тохируулах тухай ул үндэстэй тайлбарлахад ихээхэн бэрхшээлтэй байсан боловч зарим туршлагатай уран уншигчийн туршлагад ажиглалт хийх замаар цөөн зүйлийг чадан ядан тодруулсан маань эндүү ташаа байвал залруулах эрхийг уншигчдад өгч байна. Гэхдээ багш нараас зохиолын эхийг уран уншихад зохих ёсоор бэлтгэх‚ өөрөөр хэлбэл зохиолын эхийн утга агуулгыг зөв ухаарах‚ түүний гол хэсэг‚ гол санаа зэргийг илрүүлэх арга барил эзэмшихэд нь тус болно гэж үзсэн зүйлүүдийг л дурдсан гэдгийг тэмдэглэе.
УБ, 2014 он
Хуудас:104
Үнэ: 5000