ХУУЛЬЧ САНДАГ
Post date: Nov 13, 2015 6:43:17 AM
Б.Баянаа энэ судалгааг хийхдээ хуульч Сандагийн үг зохиолыг XIX зууны монгол уран зохиолын үгийн төрөл дотор харьцуулахын зэрэгцээ Ишсамбуу, Равжаа, Агваанхайдав нарын зэрэг нэрт уран бүтээлчдийн сэдэв, туурвил зүйн онцлогтой холбон авч үзээд өөрийн санал дүгнэлтээ гаргажээ. Судалгааныхаа явцад Хэнтий аймгаас “Хуульч Сандагийн наадмын домог” нэртэй шинэ хувилбар эхийг олсноо олны хүртээл болгох зорилгоор хавсаргасан байна.Тухайн судалгааны өөр нэг шинэлэг тал гэвэл өмнө нь манай судлаачдын төдийлөн хэрэглэдэггүй байсан бүтээл туурвилд арга, чиглэлийн үүднээс хандсан явдал байна.Энэ бүтээл үг зохиолын судалалд ерөөс монголын уран зохиолын уламжлал, залгамжлалын холбоог нягтлан авч үзэхэд шинэлэг санаатай, өвөрмөц содон бүтээл болж чаджээ. УБ, 2004
Хуудас: 110
ЗОХИОГЧ: БӨӨРӨНХИЙН БАЯНААНОМЫН НЭР: “ХУУЛЬЧ САНДАГ БА МОНГОЛ ҮГ ЗОХИОЛ”“Гурван -Эрдэнэ” БДС-ийн багш Б.Баянаа “Хуульч Сандаг ба монгол үг зохиол” хэмээх ганц сэдэвт зохиол бичсэн нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татахуйц сонирхолтой бүтээл болжээ. Сонирхолтой гэхийн учир нь монголын уран зохиолын өвөрмөц нэгэн төрөл “үг” зохиолын нэрт төлөөлөгч хуульч Сандагийн уран бүтээл түүний туурвил зүйн онцлогийг уран зохиолын тодорхой жишээ баримтаар нотлохыг эрмэлзсэнд байгаа юм.
Үнэ:10000