Багш нартаа баяр хүргэе!

Post date: Oct 07, 2015 8:12:28 AM

1994 оноос эхлэн ЮНЕСКО-гоос 10 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын баяр болгон дэлхийн хэмжээнд тэмдэглэх болсон. Монгол улс 2014 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Монголын Багш нарын баярын өдөр болгон орон даяар тэмдэглэхээр болсон юм. Олон улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баяр тохиож байгаа энэ өдөр ГЭБДС-ийн багш доктор Г.Буянтогтох, магистр Ч.Одсүрэн, магистр П.Болормаа нар Боловсролын Яамны Жуух бичгээр шагнагдлаа. Багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.