Баяр хүргэе

Post date: Feb 19, 2016 5:56:6 AM

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан Энхбатын Баттөмөр “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн шинийн нэгэнд “Монгол улсын морь цоллооч” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Баттөмөртөө цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хамт олон

2016.02.18