БСАЗ-тэнхимээс "Мэргэжил сурталчлах" аян амжилттай явагдлаа.
Post date: Dec 20, 2017 3:5:11 AM
Бага ангийн багш боловсрол болон Түүх нийгмийн ухааны багш боловсролыг сурталчлах аян зохион байгуулагдлаа.
· Мэргэжлийн онцлог дадлага болох хээрийн танилцах дадлагын явцыг харуулсан зурагт үзүүлэн гаргав.
· Сургуулийн номын санч Ц.Болор-Эрдэнэтэй хамтран “Номын зөв хэрэглээ” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд нийт оюутнууд хамрагдсан бөгөөд нэгдүгээр курсийн оюутнууд олноор оролцсон нь илүү ач холбогдолтой болсон юм. Тус уулзалтаар сургуулийн болон улсын номын сангаар хэрхэн үйлчлүүлэх тухайд болон номыг монголчууд хэрхэн хадгалж, хэрэглэж заншсан тухайд ярилцаж, номыг зөв хэрэглэхийн шалтгаан хийгээд ач холбогдлын талаар зөвлөгөө өглөө.
· 1-р курсийн оюутнуудын дунд “Оюун түлхүүр шастирыг хэн сайн судалсан бэ?” тэмцээн зохион байгуулж, эхний 3 байр эзэлсэн оюутнуудыг урамшуулав. Тус тэмцээнээс тэргүүн байрыг 1-1 ангийн оюутан Б.Мөнгөнчимэг, дэд байрыг 1-1 ангийн оюутан Б.Оюунчимэг, гуравдугаар байрыг 1-2 ангийн оюутан Т.Түвшинсайхан нар эзлэв.
· “Төгсөгч-суралцагсадын уулзалт” зохион байгууллаа. Тус уулзалтад 2015, 2017 онд тус сургуулийг түүх нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөөд багш шалгаруулж авах шалгаруулалтад амжилттай шалгарч багшилж буй багш нарыг урьж оролцууллаа. Уулзалтад 1-4 ангийн нийт оюутнууд оролцсон бөгөөд асуулт асууж, харилцан ярилцлаа.
· Бага ангийн багшийн ангийн оюутнуудын хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргалаа
· МУБИС-ийн хүндэт доктор багш О.Чулуунцэцэгийн "Багшийн мөн чанар" сэдэвт уулзалтыг бага ангийн багшийн ангийн оюутнуудад зохион байгуулав.
· Бага ангийн багшийн оюутнуудын бичих чадварыг сайжруулах, сурталчлан таниулах зорилготой “Хичээнгүй бичиг” тэмцээн явуулсан. Уг тэмцээний 1-р байрыг БАБ-4 ангийн оюутан Э.Мөнхжаргал, 2-р байрыг БАБ-2 ангийн оюутан Сансархүү, 3-р байрыг БАБ-3 ангийн оюутан Мөнгөнцэцэг тус тус шагнагдлаа
· Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, математик сэтгэлгээ хөгжүүлэх зорилготой шатрын тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд 1-р байранд СӨБ-1-р ангийн оюутан Э.Хатанбаатар , 2-р байранд СӨБ-2-р ангийн А.Сэржимпагма тус тус шалгарлаа.
· “Бид бага ангийн багш” оюутны чөлөөт ярилцлага зэрэг ажлууд зохион байгуулагдлаа. Оюутнууд идэвх зүтгэлтэй оролцсонд талархаж байна.
Цаашид уг ажлын хүрээнд ЕБС-ийн бага ангийн багш нартай ярилцлага зохион байгуулах саналыг оюутнууд гаргалаа.