Б.Бааст гуайн 95 насны ойд зориулсан уншигчдын бага хурал зохион байгуулагдлаа
Post date: Oct 07, 2015 5:58:20 AM
“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Уншигчдын бага хурал”-аа энэ жил Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, буурал зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойд зориулан 2015 оны 4 сарын 3-нд амжилттай явууллаа.
Энэ өдөр ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Сүрэнжав, Б.Догмид, мөн Д.Норов, Х.Зандраабандий, Д.Цэнджав, О.Сундуй, Д.Батжаргал, Д.Цэдэв тэргүүтэй манай нэрт зохиолчид, Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж зэрэг “Болор цом”-ын эзэд, үе үеийн зохиолчид., С.Байгальсайхан, Д.Галбаатар, Д.Оюунбадрах, С.Хөвсгөл, Б.Мөнхбаяр, О.Шинэбаяр зэрэг судлаач шүүмжлэгч нар ойрын хугацаанд цуглаж, хураагүй 100 гаруй уран бүтээлчид уригдан ирж, өөрсдийн санал бодлоо солилцон, сэтгэгдлээ хуваалцсан сайхан үйл ажиллагаа болсон юм.
Манай сургуулийн Уран зохиолын багш Б.Хурцтуяа, хэл бичгийн ангийн гурван оюутан зохиолч Б.Бааст гуайн уран бүтээлийн талаар илтгэл тавьж, дуу хууртай өргөн сайхан боллоо. Мөн энэ үйл ажиллагааны гол зорилго нь үе үеийн зохиолч, уран бүтээлч, судлаач, шүүмжлэгчдийг хамруулсан “Түүхэн гэрэл зураг” авхуулсан үйл явдал байв.