“Гар бөмбөг” –ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
Post date: Nov 23, 2016 8:39:22 AM
“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн жил бүр зохион байгуулдаг “Гар бөмбөг” –ийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 10 сарын 22 нд амжилттай болж өндөрлөлөө. Баг тамирчдын ур чадвар жилээс жилд нэмэгдсэн өрсөлдөөн ихтэй сайхан тэмцээн боллоо. Тэмцээнд нийт 20 баг тамирчид оролцож шилжин явах цом, медалийн эзэд тодорлоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
Нээлтийн үйл ажиллагаанд оролцох баг тамирчид бэлэн жагслаа
Нээлтийн үйл ажиллагааг хөтлөгч Бага ангийн багшийн 4-р ангийн оюутан Д.Нацагдорж
Гурван –Эрдэнэ багшийн дээд сургуулийн захирал Ч.Жачинд биеийн тамирын багш П.Булган раборт өглөө.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зориулж Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн хөгжмийн багш М.Энхтүвшин “Уяхан замба тивийн наран” хэмээх уртын сайхан дуугаараа ая дууны цэнхэр хадаг өргөн барилаа.