"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

Post date: Apr 14, 2021 2:8:7 PM

М.Ичинноров багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе.

Дэлхий дахинд тархсан аюулт өвчний улмаас бид бүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж байгаа билээ. Хөл хоригдсон ч бидний сурч хөгжих боломж үргэлж нээлттэй байдаг. Тиймээс манай сургуулийн сургалтын алба болон эрдэмтэн багш нарын зүгээс эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтуудаа хүргэсээр байна. Боловсрол судлалын ухааны доктор М.Ичинноров багш маань"Тонгоруу сургалтын аргазүй" сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.