“Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж
Post date: Oct 07, 2015 5:53:24 AM
Зорилго
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино.
Хамрах хүрээ
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нар, хуралд оролцохыг хүссэн их дээд сургуулийн багш нар
Чиглэл: “Хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”
Хугацаа
2015.04.06-04.13-ны хооронд
Тавигдах шаардлага
ü Судалгааны ажлын боловсруулалт
ü Шинэлэг байдал
ü Онолын ба практик ач холбогдол
ü Илтгэх чадвар
ü Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.
Анхаарах зүйл
ü Илтгэлийг Arial фондоор, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.
ü Илтгэлийг 4.10-ны дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Шалгаруулалт:
I шат: 04.06-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн
илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна.
II шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж байр
эзлүүлнэ.
Шагнал
I байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл
2015.03.30