Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь
Post date: Oct 26, 2018 6:57:47 AM
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан «Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь» нь Академич Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлажээ. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан 700 үгийн жагсаалтыг эрдэмтэд тухайлан хэлэлцэж үүнд багтаасан байна.
Энэхүү толиос таван ширхэгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Гурван-Эрдэнэ” БДС-ийн номын санд хандивласанд талархаж байна. Багш нар маань ямар ч алдаа мадаггүй бичиж байж л шавь нар нь зөв бичиж дадах болно.
Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой.
PDF хэлбэрээр татаж унших бол : https://president.mn/wp-content/uploads/2018/06/HBUZ-Toli-2018-06-14-1.pdf
Онлайн хэлбэрээр татаж авах бол : https://president.mn/mongol-khelnii-zuv-bichih-durmiin-juram/
Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол : http://toli.gov.mn/
Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл : https://play.google.com/store/apps/details?id=mn.uniway.toli
“Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл : https://president.mn/mongol-khelnii-zuv-bichih-durmiin-juram/
“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн
захиргаа, Эрдмийн зөвлөл