НИЙГМИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ МЭРГЭЖЛИЙН "МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ" 7 ХОНОГ

Post date: Dec 04, 2015 2:19:28 AM

Түүх-нийгэм судлалын багшийн ангийн мэргэжил сурталчлах долоо хоног 2015.11.23-27 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Аз жаргалтай амьдрахуйн хөтөч” номын зохиогч Ш.Бэрцэцэг хүрэлцэн ирж, “Хүн-нийгэмтэйгээ зохицон амьдрах арга ухаан” сэдвийн хүрээнд лекц уншиж, оюутнуудын асуултанд хариулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Мөн МУБИС, НХУС-ийн түүхийн дидактикийн багш Х.Баярмаа “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх нь, сурагчдад түүхэн он тоололын мэдлэг чадвар эзэмшүүлэх аргазүй зэрэг сэдвийн хүрээнд ТНС-ын багшийн ангийн оюутнуудад зөвлөмж өглөө.. Тэрээр багш Х.Баярмаа нь суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн гишүүн, 8 ангийн түүхийн сурах бичгийн зохиогчоор ажилласан юм. Энэ лекц хэлэлцүүлэгт ТНС-ын II, III, IY ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу?