Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Post date: Mar 15, 2018 2:45:34 AM
Гурван-Эрдэнэ” БДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018.03.05-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 9 оюутан илтгэл хэлэлцүүлснээс МАХ-4 ангийн оюутан Б.Мөнхзаяагийн ““Нүд” хэмээх нэр орсон монгол, англи зүйр цэцэн үгэнд үндэстний сэтгэлгээний нийтлэг ба ялгаатай тал илрэх нь” сэдэвт илтгэл “Тэргүүн” байр, СӨБ-IY ангийн оюутан М.Янжинлхамын “Хэлд орохгүй байгаа хүүхдийн учир шалтгааныг илрүүлэх нь” сэдэвт илтгэл “Дэд” байр, ТНС-4 ангийн оюутан Э.Мишигдоржийн “Хүннүгийн вааран савны ангилал, зориулалт” сэдэвт илтгэл “Гутгаар” байр тус тус эзэллээ. Амжилттай оролцсон нийт оюутандаа эрдэм судлалын зам нь дардан байхын ерөөл өргөе!
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл
2018.03.07