Утга зохиол судлалын унших бичиг-II

Post date: Sep 23, 2016 2:53:3 AM

“Гурван Эрдэнэ” БДС-ийн Хэл бичгийн ухааны тэнхимээс үгийн урлагийн үндсэн салбарыг бүрдүүлдэг утга зохиолын онол, түүх /монголын сонгодог уран зохиол, орчин үеийн уран зохиол, дэлхийн уран зохиол/, шүүмж судлалын чиглэлээр унших бичиг гаргаж, оюутан суралцагчдынхаа оюуны үүдийг нээх нэгэн зорилго тавьжээ.Үүний анхных нь 1996 онд эрхлэн гаргасан “Утга зохиол судлалын унших бичиг” хэмээх утга зохиолын онолын салбар ухаантай шууд холбогдох унших бичиг юм.

Уг эмхэтгэлд өөрийн утга зохиолын онол судлалын гол чухал бүтээлүүдэд зүй ёсоор тооцогдох Аристотель, З.Фрейд нарын тухайн цагтаа олдоход ховор байсан зарим бүтээл, мөн Ч.Билигсайхан, Ц.Хасбаатар,С.Дулам, Д.Галбаатар, Л.Хүрэлбаатар, Ч. Жачин, Я.Баатар,С. Энхбаяр зэрэг онолч судлаачдын шилдэг бүтээлүүдийг түүвэрлэн эмхэтгэсэн нь оюутан суралцагчдад чухал хэрэгцээтэй, үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болсон юм.

Харин энэ удаа дээрхийн үргэлжлэл болгон дахин нэг унших бичгийг хэл бичиг, уран зохиолын багш мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулийн оюутан болон, монгол хэл, уран зохиолын багш нар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан, судалгааны хэрэглэгдэхүүний хэмжээнд боловсруулан гаргаж байна