Дугуйлан, клуб

БҮЖГИЙН ДУГУЙЛАН

Зорилго: Оюутны бүжиглэх авьяас чадварыг нээн илрүүлэх, бүжгийн эвсэл хөдөлгөөнийг нь сайжруулах, баяжуулах.

Удирдсан багш: М.Энхтүвшин

Хамтлагийн гишүүд: Батчимэг

Өлзийхишиг

Нямбилэг

Мөнгөнцэцэг

Пүрэвсүрэн

Сарантунгалаг

Алтанчимэг

Уриа: Шинэ бүхнийг сэтгэж

Шинээр бүгдийг бүтээж

Шилдэг нь болцгооё

Хичээллэх хуваарь: 7 хоногт нэг удаа. Даваа гарагт 1530 цагт

Гишүүн элсүүлэх: Бүжиглэх сонирхолтой оюутан бүхэн

Жич: Дугуйланд хамрагдахдаа хөдлөхөд чөлөөтэй бэлтгэлийн хувцастай ирнэ.

Хаана: Спорт урлагийн зааланд

“ОЮУТНЫ ХӨГЖИЛ” клуб

сурвалжлах, сурталчилах, оюутан-багшийн бие хүний төлөвшилд нөлөө үзүүлэхэд чиглэн ажиллаж байна. “Оюутны хөгжил” клубийн зөвлөх багшаар М.Ичинноров багш ажиллаж байна.

Оюутны хөгжил клубийн зорилго нь оюутны өөрийгөө нээж хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, сургуулийнхаа оюутнуудын авъяасыг

ИЛТГЭЛ, МЭТГЭЛЦЭЭНИЙ

“SCIENCE” КЛУБ

Илтгэл мэтгэлцээний “SCIENCE” клуб нь 2015 оны 9 сараас эхлэн “Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутнуудын оролцоотойгоор байгуулагдаж, бүтээлчээр сэтгэх арга барил, өөрийгөө хөгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтээ 9 дүгээр сарын 30-ны өдөр хийж, клубийн тэргүүнээр ТНС-IY ангийн оюутан Ж.Батсуурь, зохион байгуулагчаар 1-1 ангийн оюутан Б.Мөнхзул нар томилогдож 40 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байна. Илтгэл мэтгэлцээний “Science” клубийн зөвлөх багшаар Түүх-нийгэм судлалын багш Ц.Нямсамбуу ажиллаж байна.

2015-2016 оны хичээлийн жилийн I хагаст бид мэтгэлцээний сургагч оюутан багш бэлтгэх, анхлан мэтгэлцэгчийн болон хот, дүүргийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилго тавин ажиллаж байна. Бид долоо хоног бүрийн Мягмар гарагт сургалтаа зохион байгуулж байна. Мөн мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор https://www.facebook.com/science/page хуудсыг клубийн гишүүдийн дунд тогтмол ажиллуулж байна.

“ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ IQ” клуб

Удирдагч багш: М. Бямбадорж

Д. Пүрэвсүрэн

Клубийн тэргүүн : М. Майгүл ММЗ-4

Клубийн гишүүд: Ж. Доржнямбуу ХБ-3

Ч. Тунгалагцээл ММЗ-4

М. Отгонцэцэг ММЗ-3

Клубын түүх: " Тархи цэнэглэгч " клуб нь анх 2011 оны 11-н сард Э. Сүхбаатар, Л. Аззаяа, Г. Оюундэлгэр Ц. Одгэрэл, Г. Шинэчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго: Суралцах чадварын эх булаг болсон сэтгэх чадварыг хөгжүүлэх

Бидний уриа: Бид өмнөхөөсөө өвлөн өөрөө хөгжүүлэн уламжлан дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэдэг, сэргээдэг, төрмөл бөгөөд таримал баялгийг бий болгоно.

Үйл ажиллагааны чиглэл:

АНГЛИ ХЭЛНИЙ ‘’TALK NOW’’

клуб

‘’Talk now’’ клуб нь оюутнуудын англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой хичээллэдэг. Клубийн удирдагч багшаар С.Ролмаа, удирдагч оюутнаар МАХ3 ангийн оюутан Г.Аззаяа нар ажиллаж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу клубийн гишүүд англи хэлээр дуу шүлэг сурах, кино үзэх, монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд ба Улаанбаатар хотын музейнүүдийн тайлбар хийх, англи америк орны соёл зан заншил ахуй байдал болон тэдний томоохон баяруудын талаар судлах, тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна америк хүмүүстэй уулзаж санаа бодлоо солилцлх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Клубийн цугларалт дээр гишүүд зөвхөн англи хэлээр ярих ба энэ нь тэдний сонсох ярих чадвар сайжрахад чухал нөлөө үзүүлдэг. Клубт өөр өөр анги курсийн оюутнууд хамрагддаг учраас гишүүд бие биенээсээ харилцан суралцаж хамтран ажилладаг.

АРВИН БИЙР” төв

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн дэргэдэх бийрийн бичлэгийн “Арвин бийр” төв нь 2005.02.16-нд нээгдэж, 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. “Арвин бийр” төвийн зөвлөх багшаар доктор Г.Даваажаргал багш удирдан ажиллаж байна. Энэ хугацаанд 200-аад багш, оюутан, сурагчдыг бийрийн бичлэгтэн болгосон.

Тус төвийн суралцагч Ц.Энхбаатар 2005.05.05-нд “Бичиг минь бийр минь” үзэсгэлэнгээ сургууль дээрээ, багш Г.Даваажаргал 2009 онд “Уран бийрийн татлага” үзэсгэлэнгээ Булган аймгийн Сайхан суманд тус тус амжилттай гаргасан ба мөн 2010 онд “Шинэ цас” үзэсгэлэнд бүтээлээр оролцжээ.

2009, 2011 онд БСШУЯ-ны зарласан багш нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтын тендерт оролцож “Бийрээр бичихүй” модуль сургалтын эрх авав. Булган, Дархан-Уул аймгийн нийт 30-аад багшид сургалт зохион байгуулж сертификат гардуулсан байна.

2013-2014 оны хичээлийн жилийн хичээл сургалт 2014.02.17-03.28-ны хооронд үргэлжлэв. МХУЗ-2 ангийн оюутан Т.Нямноров, Б.Содном, Г.Оюунцэцэг, МХУЗ-1 ангийн оюутан Лхам, Намжил, Нанжидсүрэн, Жигдиймаа, Халиунаа, Ганзул, багш Б.Хурцтуяа, Г.Буянтогтох нар амжилттай суралцаж бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа.

ТҮҮХИЙН клуб

Түүхийн клуб нь 2001 оноос Түүх-нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцагч оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг дээшлүүлж, эрдэм судлалын ажлын аргазүйд суралцуулах зорилготойгоор байгуулагдсан билээ. Улмаар оюутны суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутан бирж” ажиллуулж байна. Энэ хичээлийн жилийн нээлтээ 10 дугаар сарын 01-ний өдөр хийж, клубийн тэргүүнээр ТНС-III ангийн оюутан Б.Даваажав, нарийн бичгийн даргаар ТНС-III ангийн оюутан Б. Ууганзаяа нар сонгогдлоо. Түүхийн клубийн зөвлөх багшаар түүхийн багш Д. Цогзолсүрэн ажиллаж байна. Бид тус хичээлийн жилд оюутан багшийн төлөвшил, эрдэм судлалын ажил, оюутны ахуй амьдралд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар төлөвлөлөө.