Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Сурах арга барил” салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Post date: Dec 28, 2015 5:29:21 AM

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Сурах арга барил” салбар хуралдаан 2015.12.25-нд амжилттай болж өндөрлөлөө. 2 үе шаттай явагдсан тус хуралд ХБ-4 ангийн оюутан Б.Содном “Оюутны сурах арга барил ба хандлага” сэдэвт илтгэлээрээ “Тэргүүн” байр, ТНС-3 ангийн оюутан Б.Даваажав “Оюутны лекцийг бичиж, тэмдэглэх чадварт хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээрээ “Дэд” байр, БАБ-3а ангийн оюутан С.Жаргалцэнгэл ““Гурван-Эрдэнэ” БДС-д суралцагч оюутнуудын бэрхшээл” сэдэвт илтгэлээрээ “Гутгаар” байр тус тус эзэллээ. Хуралд оролцсон нийт оюутандаа амжилт хүсэж, эрдэм судлалын зам нь дардан байхын ерөөл өргөе!“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл

2015.12.25