Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөр
ОЮУТНЫ НИЙГМИЙН ОРОЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн үндэслэл
Олон улсын сургуулийн практикаас харахад суралцагчийн нийгмийн оролцоог чухалчлан авч үздэг ба нийгэм болоод хүмүүсийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл, итгэлтэй байх нь тэдэнд төлөвших нийгэмшихүйн зайлшгүй нэг чадамж гэж авч үздэг байна. Багшийн мэргэжлээр суралцаж буй манай сургуулийн оюутны хувьд ч тэдний өмнө ийм шаардлага хэрэгцээ зайлшгүй гэж бид үзэж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь “Оюутны хөгжил, сайн үйлс, сайхан сэтгэл” гэсэн уриан дор хэрэгжинэ.
Хөтөлбөрийн зорилго: Оюутны нийгмийн идэвх, оролцоог өрнүүлэх, хүүхэд болон хүмүүст хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх замаар өөрийгөө нээх, хөгжүүлэх чадварт суралцахад чиглэгдэнэ.
Агуулгын багтаамж: 2 кредит
Хөтөлбөрийн агуулга:
1. Нийгмийн оролцоо, түүний ач холбогдлын талаарх мэдлэг эзэмших (0,5 кр)
Нийгмийн оролцооны тухай
Хүмүүнлэгийн тусламж дэмжлэг дэлхий нийтэд, түүний чиг хандлага
Хүмүүнлэгийн зарчим, хэлбэрүүд
Сайн үйлс түүний аюулгүй байдал
2. Оюутны нийгмийн оролцооны үйл ажиллагаа (1,5кр)
Хөтөлбөрийн агуулгын хэрэгжилт: Оюутны нийгмийн оролцоо, түүний ач холбогдлын талаар багш, оюутан, зочид нар лекц унших, зөвлөгөө өгөх, оюутан өөрөө сонгон авсан чиглэлээрээ судалгаа хийх, хэрэгжүүлэх замаар агуулгыг эзэмшинэ. Оюутны нийгмийн оролцооны үйл ажиллагааг оюутан дангаараа болон багаараа гүйцэтгэнэ. Оюутан зургаа хүртэлх хэд хэдэн үйл ажиллагаа гүйцэтгэж болох бөгөөд нэг үйл ажиллагааг хоёр удаа хийж болно.
Оюутны үнэлгээ:
Yнэлгээг харьяа тэнхим дээр хийж оюутныг тодорхойлж дипломд тэмдэглэнэ. Үнэлгээнд дараах шалгуурыг баримтална. Үүнд:
1. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд тусгайлан дээрх чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
2. Үйл ажиллагааны нарийн төлөвлөгөөтэй ажилласан байна
3. Үйл явдал, үр дүнгийн талаар тодорхой баримт, мэдээлэл ( фото, бичлэг гм) цуглуулсан байна.
4. Тайлан бичиж, сургууль дээрээ мэдээлэл гарган нийтэд танилцуулсан байна.
Хөтөлбөрийг боловсруулсан Ч.Жачин
М.Ичинноров