Сургалт, эрдэм шинжилгээ
Сургуулийн давуу тал
Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 23 жил сургаж төгсгөсөн туршлагатай.
Сургалтыг “Чадварт суурилсан сургалт, гэгээрэлд чиглэсэн боловсрол” гэсэн сонирхолтой, шинэ хэлбэрээр явуулна.
Англи хэлийг үндсэн мэргэжлийнхээ зэрэгцээ 3-4 жил тасралтгүй суралцах боломжтой.
Оюутан бүрийг амжилттай сургахыг гол зорилгоо болгодог.
Манай төгсгөгчдөөс дөрвөн оюутан эрдэм шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн судалж хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг гурван төгсгөгч амжилттай хамгаалаад салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Мөн мэргэжлийн багш нарын улсын олимпиадад тэргүүн байр эзэлж, ур чадварын уралдаан, сурган хүмүүжүүлэх уншлага, нэгж хичээлийн хөтөлбөр шалгаруулах зэрэг улсын чанартай уралдаанд олон төгсгөгч амжилттай оролцож байна.
Оюутан-багшид багш хүний цогц чадамжийг эзэмшүүлэхийг чухалчлан 1 дүгээр курсэд “Хүн байх ухаан” хичээлийг заавал судлахаар сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгч байна. Мөн хичээлийн бус цагаар оюутны чадварыг хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг.