Багш, Бага ангийн боловсрол

БАГА АНГИЙН БАГШ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжлийн индекс: 011301

Мэргэжлийн зориулалт:

Бага сургуулийн багш /бакалавр/ нь ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид багшлах, зохих журмын дагуу эрдэм шинжилгээ судалгааны байгуулгад ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага

  • Бага ангийн багш нь энэрэнгүй, иргэний ардчилсан, зах зээлийн нийгэмд ажиллах амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх оюуны өндөр чадвартай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм улс төрийн харилцаанд оролцох соёлтой.

  • Амьд ба амьгүй байгаль дах үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх.

  • Нэгээс доошгүй гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

  • Эрүүл аж төрөх ёсний талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар дадлыг эзэмшсэн байх

  • Багаар хоршин ажиллахад бэлэн өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монголын утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх.

  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

  • Хөдөлмөрийн чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байх

Мэргэжилтний мэдэх зүйл

  • Хэл шинжлэлийн гол гол салбаруудын хөгжил, зүй тогтол, онол хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын гүн бат мэдлэг эзэмшсэн байх

  • Бага ангийн хүүхдийг бичиг үсэгт сургах, түүнд тулгуурлан монгол хэл, математик, хүн байгаль, хүн нийгмийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлэх аргазүйн талаар онолын мэдлэгтэй байх

  • Бага насны хүүхдийн физиологи, сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүйн онцлог, зүй тогтол, чиг хандлагын талаар гүн бат мэдлэг эзэмшсэн байх

  • Монгол хэлний бүх төвшний онолын мэдлэгтэй байх

  • Хэл-соёл, хэл-нийгэм, хэл- сэтгэхүй, хэл-угсаа гарал, хэл-ёс заншил, хэл-логик гэх мэт хосолсон харьцаан дээр тулгуурласан онол, аргазүйн үндсэн мэдлэг эзэмшсэн байх

  • Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийн бага боловсролын сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн талаар мэдлэгтэй болсон байх

Мэргэжилтний чадах зүйл

  • Монгол хэл, математик, хүн байгаль, хүн нийгэм, технологи, дүрслэх урлаг, дуу хөгжим зэрэг бага ангийн хичээлийг орчин үеийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх онол аргазүй, болон бусад шинжлэх ухааны холбоо харилцаанд тулгуурлан зааж сургах чадвартай байх

  • Хүүхдийг багаас нь аман болон уран зохиол, ном унших, яруу сайхан ярих, бичих, арифметикийн бодлогыг алдаа мадаггүй бодох, байгаль эх орноо хайрлан дээдлэх, хүсэл сонирхол төрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх чадвар дадалтай байх.

  • Шавь нарынхаа мэдлэг чадвар, хүмүүжлийн төвшинд судалгаа хийж цаашид хөгжүүлэх арга барилыг боловсруулах чадвар эзэмшсэн байх

  • Орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх

  • Монгол хэлний ямар ч баримтад авиазүй, зөв бичих, зөв дуудах зүй, хэлзүй, үгийн сан, найруулгын бүрэн задлал, харьцуулсан судалгаа хийх, найруулгын бүрэн задлал, харьцуулсан судалгаа хийх, найруулгын алдааг зөв оновчтой засах, эх зохиох, найруулах

  • Хэл, уран зохиолын аливаа баримтад хэл бичгийн /хэл шинжлэл/ ухааны үндэстэй ажиглалт шинжилгээ хийх, түүний мөн чанарыг тайлбарлах, тодорхойлох, хөгжлийн хандлагыг баримжаалах

  • Монгол, кирилл бичгээр алдаагүй, зөв бичиж уншдаг, бичиг үсгийн дурсгалыг бие даан судалж унших, галиглах, хэлний түүхэн баримтыг орчин цагийн тохирох үзэгдэлтэй харьцуулан хувьсал, хөгжил, гарал үүслийг тайлбарлах

  • Суралцагсдын мэдлэг, чадвар хүмүүжлийн төвшинд судалгаа хийж тодорхойлон, цаашдын хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга барилыг боловсруулах чадварыг тус тус эзэмшинэ.