Мэргэжил сурталчилах

Бага ангийн багш мэргэжил сурталчлах долоо хоног

Бага ангийн багш мэргэжил сурталчлах 7 хоног 2015.11.30-12.04-ний өдрүүдэд амжилттай зохиогдлоо. МУБИС-ийн доктор профессор Ц.Лувсандорж “Бага боловсролын шинэчлэл заах арга барил”-ын талаар ГЭБДС-ийн оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Мөн “Бага ангийн цөм хөтөлбөрийн хэрэгжилт, заах арга зүйн зөвлөмж”-ийн талаар Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн Б. Эрдэнэчимэг оюутнуудтай санаа бодлоо солилцон ярилцлаа. Бага ангийн сурах бичгийн багт ажиллаж зохиолцсон хүний хувьд тухайн сэдвийг хэрхэн яаж заах, хэрэглэгдэхүүний давуу тал хэрэглээг оюутнуудад жишээлэн таниулсан нь ихээхэн үр өгөөжтэй зөвлөмж боллоо. Эх хэлний хэрэглээг зөв алдаагүй бичиж сургахад чиглэгдэж журамлагдсан үгсийн хэрэглээг анхаарч оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион явуулсанд нийт оюутнууд амжилттай идэвх санаачлагатай оролцлоо.