Мэргэжлийн онцлог
БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ
БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ
Бага сургуулийн багш /бакалавр/ нь ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид багшлах, бүх шатны сургуульд монгол хэлний хичээл заах, судалгаа шинжилгээний болон удирдах ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.
Орчин үеийн монгол хэлний бүх түвшний /авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан судлал, утгазүй, эх бичиг судлал, найруулга зүй/ онолын мэдлэгтэй мэргэжилтэн болно.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын онцлог, суралцагчдын сэтгэцийн хөгжлийн онцлог, зүй тогтлын талаар мэдлэгтэй болно.
Шавь нарынхаа мэдлэг чадвар, хүмүүжлийн түвшинд судалгаа хийж цаашид хөгжүлэх арга барилыг боловсруулах чадвартай болно.
Багшийн орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ.