Багш, Нийгмийн ухааны боловсрол
ТҮҮХ-НИЙГЭМ СУДЛАЛЫН БАГШ
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжлийн индекс:011403
Мэргэжлийн зориулалт
Түүх-нийгэм судлалын багш /бакалавр/ нь ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд багшлах болон удирдах ажил, төр, олон нийт засаг захиргаа, аж ахуйн газруудад эрдэм шинжилгээ, нийгмийн ажилтны ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.
Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага
Түүх- нийгэм судлалын багш /бакалавр/ нь хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан, зах зээлийн нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх оюуны өндөр чадавхитай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм улс төрийн харилцаанд оролцох соёлтой.
Мэргэжлийн мэдлэг, бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, гадаад хэлний зохих мэдлэг чадвартай, ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн.
Ажлын чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байна.
Мэргэжилтний мэдлэг
Түүх Нийгмийн шинжлэх ухааны хөгжил, зүй тогтол, онол-хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын талаар гүн бат мэдлэг эзэмшсэн.
Ерөнхий боловсролын буюу мэргэжлийн сургуулийн түүх нийгмийн ухааны сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүйн талаар мэдлэгтэй болсон.
Монголчуудын түүх соёлын уламжлал сайтар мэддэг, түүнийг нийгмийн хөгжлийн түүхэн хэв маяг бүрийн онцлогт нь тусган ойлгосон.
Мэргэжилтний чадвар
Түүх нийгмийн ухааны хичээлүүдийг ЕБС-д заах мэдлэг, чадвар, дадал,хандлага төлөвшсөн.
Мэргэжлийнчиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, бүтээл туурвих, эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах чадвартай.
Түүхэн цаг үеийн түүх соёлын дурсгалт бичиг, бүтээлүүдийг сэргээн унших утгыг тайлбарлах чадвартай.
Нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч түүнд идэвхтэй оролцдог.