Мэргэжлийн онцлог

БАГШ, НИЙГМИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ

Манай сургууль 1997-1998 оны хичээлийн жилээс “Түүх-уран зохиолын багш” мэргэжлийн анги нээсэн.Улмаар 2004-2005 оны хичээлийн жилээс мэргэжлийн хослол өөрчлөгдөж, “Түүх, нийгмийн ухааны багш” мэргэжлээр элсэлт авчээ. 1997 оноос эдүгээ хүртэл 12 удаагийн төгсөлтөөр 200 гаруй багш төгсгөөд байна.

Төр олон нийт, засаг захиргаа аж ахуйн газруудад удирдах болон эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой.

  • Түүх соёлын дурсгалт зүйлийг үзэж хээрийн танилцах дадлага хийнэ.

  • Сурган хүмүүжүүлэх зүйн болон мэтгэлцээний клубт хичээллэх боломжтой.

  • Нийгэм улс төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч манлайлан оролцох чадвартай болно.

  • Багаар болон хамтран ажиллах чадвартай мэргэжилтэй болж төлөвшинө.

  • Монголын болон дэлхийн ард түмний түүх соёл, гүн ухааны өргөн мэдлэгтэй болж түүх заах аргазүйн ур чадвар бүхий багш болж төгсөнө.