“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН БАХАРХАЛ”
Post date: Nov 27, 2015 3:56:49 AM
“Цэцэрлэгийн багшийн бахархал” буюу оюутан болон багш ажилчид нар цэцэрлэгийн багшийн талаар юуг гэж боддог болох, түүнчлэн энэ мэргэжлийн сайн зан чанарын талаар өөрийн сэтгэгдлээ бичнэ. Энэхүү сэтгэгдлийн самбарыг 2015 оны 11 дүгээр сарын 09 ны өдрөөс 11 дүгээр сарын 13 ныг хүртэлх хугацаанд сургуулийн 1,2,3 дугаар давхарын хананд байрлу
улан тавьсан.
Энэхүү самбар дээр оюутнууд цэцэрлэгийн багшийн сайн талаар дурьдаж онцолж бичсэн байсан ба мөн
цэцэрлэгийн багшийн сул тал ба юуг гэж боддог талаараа нэг нэгэнгүй бичсэн байлаа. Оюутнуудын бичсэн сэтгэгдлээс дурьдвал:
Халуун дулаан тэврэлтийг өгч чаддаг.
Бусдын хүүхдийг өөрийн хүүхдээс дутуугүй хайрлаж, бүхнээ зориулж чаддаг.
Хүүхдийн насны минь хамгийн гэнэн оргилуун хүсэл мөрөөдлийг минь хуваалцдаг азтангууд
Өөдрөг үзэлтэй бодолтой, сэтгэлийн хадтай, ухаалаг, гэгээлэг, хүнд эерэг энерги өгдөг.
Алдрай бяцхан үрсийн ээж болдог.
Хүүхдэд аз жаргал бэлэглэгч
Хүүхдийн амьдралын суурийг тавьж өгдөг.
100 хувь гэх зэрэг сэтгэгдлүүд бичсэн ба цэцэрлэгийн багш нь бүтээлч, өөдрөг, цоглог, авьяастай, чадвартай, сайн хүн гэх мэтчилэн зан чанарыг дийлэнх сэтгэгдэл нь эзэлж байлаа.