Магистр

Тус сургууль нь 2004-2005 оны хичээлийн жилд анх Боловсролын онол, түүх мэргэжлээр, 2014-2015 оны хичээлийн жилээс Боловсрол судлалын мэргэжлээр, 2015-2016 оны хичээлийн жилээс Монгол хэл-Уран зохиолын боловсрол мэргэжлүүдээр магистрийн сургалт явуулж байна. Өдгөө тус сургуулийн 40 гаруй магистрант магистрийн ажлаа амжилттай хамгаалсан байна.

СУРГАЛТЫН АГУУЛГА

Магистрын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр төвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.

МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЧИГЛЭЛ

БОЛОВСРОЛ СУДЛАЛ МАГИСТРАНТУРЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

/2015-2016 оны хичээлийн жилийн I улирал/

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

2015-2016 оны хичээлийн жилд магистрантурын ангийн оюутнууд сургалтын төлбөрөө Төрийн банкны 346000880390 тоот дансанд тушаана.

Дээрх дансанд оюутны сургалтын төлбөрийн орлогыг тушаахдаа гүйлгээний утга хэсэгт заавал тухайн оюутны доорх мэдээллүүдийг оруулж өгнө. Үүнд: Регистрийн дугаар, Овог нэр, анги, утасны дугаар байна.