Боловсрол судлал

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН /МАГИСТРАНТУРЫН/ СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

1. Бид дараах зүйлсийг чухалчилах болно. Үүнд:

a. Сурах ёстой бүхнийг заахын оронд судлахын түвшинд суралцахын арга ухаан суулгахыг чухалчилна.

b. Асуудалд боловсролын конструктив үзэл баримтлалын үүднээс хандахыг чухалчилна.

c. Суралцагчиддаа өдөр тутмынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж өөрийн ажлын арга барилаа өөрчлөн хөгжих чиг хандлагаа олж авахад нь дэм үзүүлэхийг чухалчилна.

2. Бид суралцагчиддаа дараах чадвар эзэмшихэд нь туслахыг хичээнэ. Үүнд:

a. Судлахын тулд суралцах

b. Боловсролын өнөөгийн практикт шүүмжлэлтэй хандаж судалгааны ажлын асуудлаа олж харах

c. Турших судлах ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг үнэлэх ерөнхий арга барилтай болох

d. Судалгааны ажлын тойм, илтгэл, үгүүлэл бичих наад захын баримжаа олж авах

3. Сургалтын арга маань дараах онцлогтой байх болно. Үүнд:

a. Суралцагчдаар аль болох тодорхой зорилготой, бүтээлч ажил хийлгэх

b. Суралцагчдад алдаанаасаа суралцах, алдаагаа засах боломж олгох

c. Суралцагчдыг тэдний ахицын байдалд нь тулгуурлан үнэлэх

4. Суралцагчдад дараах шаардлагыг тавих болно. Үүнд:

a. Хийж байгаа зүйлдээ өөриймсөг хандах олж харахыг хичээх

b. Өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө эргэж харж, алдааныхаа шалтгааныг өөрөө олж харахыг хичээх

c. Алдахаас айлгүйгээр хийж, алдаанаасаа сургамж авч хөгждөг зүй тогтлыг ухаарах