Магистрын сургалтын журам

1. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалын I дүгээр хавсралтаар батлагдсан "Магистр, доктор /Ph.D/-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам" -ыг үндэслэн "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуульд магистрын сургалтыг зохион байгуулахад энэ журмыг мөрдлөг болгоно.

2. Энэхүү журмын зорилго нь магистрын сургалтын агуулга, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангах, сургалтын төвшинг олон улсын жишигт нийцүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, дээд боловсрол олгох үйл ажиллагааны уян хатан байдлыг хангах шаардлагыг удирдлага болгон "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.

3. "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуульд магистрын сургалт зохион байгуулахад мөрдлөг болгох энэ журмыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж сургуулийн захирал батална.

4. "Гурван - Эрдэнэ " Багшийн Дээд Сургууль нь магистрант бүрээр хувийн хэрэг хөтлөх бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор элсэлтийн тайлан /маягт 1/, 7 дугаар сарын 1-ний дотор төгсөлтийн тайлан /маягт 2/, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад явуулж байна.

1.1 Журмын зорилт

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.2 Сургалтын агуулга

1. Сургууль нь магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" Монгол улсын хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.

2. Магистрын сургалт эрхлэх зөвшөөрөл авахад зохих материал бүрдүүлнэ.

3. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө магистрант элсүүлэх тухай нийтэд зарлаж сурталчлахгүй мөн элсүүлэхээр тохиролцохгүй байх буюу элсэлт авахгүй.

Хоёр. СУРГАЛТЫН ОРЧНЫ ШААРДЛАГА

1.3 Сургалт эрхлэх эрх

1. Магистрын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр төвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.

2.1 Удирдлага

1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь магистрантурын сургалтын албатай байна. Магистрантурын сургалтын албаны даргаар удирдах ажил буюу багшлах ажлын гурваас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн ажиллуулна.

2. Сургуулийн магистрантурын алба нь сургуулийн хэмжээний магистрын сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, магистрын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.

3. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь магистрын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн төвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

4. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь багш нараа судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөл бүрдүүлнэ.

5. Магистрантурын сургалтыг мэргэжлийн тэнхим болон сургуулийн профессорын баг хариуцаж зохион байгуулна.

2.2 Багш

1. Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш нь тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байна.

2. Магистрын сургалтад оролцдог багш нь судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна.

2.3 Магистрантын удирдагч

1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь магистрантын элссэн улиралд багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагч /цаашид “Удирдагч” гэнэ/ томилно.

2. Удирдагч нь тухайн сургуулийн үндсэн багш байна. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн магистрын сургалтад хамтран оролцдог, энэхүү журмын 2.3.2-т заасан үүргийг биелүүлэх боломжтой, гадны байгууллагын судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг ажилтныг удирдагчаар томилж болно. Энэ тохиолдолд тухайн салбар чиглэлээр ажиллуулах үндсэн багш ба гадны байгууллагын хүмүүсийн тооны харьцаа 2:1-ээс багагүй байна.

3. Удирдагч нь магистрын ажлын сэдэв тодорхойлох, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгааны ажил хийх болон магистрын ажил бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх, удирдсан магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх, эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

4. Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, тухайн чиглэлээр 5-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, сүүлийн 5 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгож хэвлэдэг /резенц бүхий/ мэргэжлийн хэвлэлд хэвлүүлсэн байх шаардлагатай.

5. Удирдагч томилох, нэг багшийн удирдах магистрантын тоог тогтоох асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Магистрын ажил удирдах нь багшийн ажлын үндсэн ачаалалд тооцогдоно.

2.4 Номын сан, мэдээллийн бааз

1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн номын сан нь магистрын сургалт явуулж буй чиглэлээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернетэд холбогдсон, магистрын сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичигтэй байхаас гадна, мэргэжлийн сэтгүүл, номзүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сантай байна.

2. Номын сан нь магистрантад зориулсан уншлагын танхимтай байна.

3. Сургуулиас магистрантыг интернет байнга ашиглах боломжоор хангана.

4. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь жилд нэгээс доошгүй хэвлэдэг өөрийн эрдэм шинжилгээний сэтгүүлтэй байна.

Гурав. СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Магистрант элсүүлэх

1. Магистрантурт элсэх хүн бакалаврын зэрэгтэй байна.

2. Магистрын боловсрол эзэмших хүмүүсийг элсүүлэхэд тавигдах шаардлагыг сургуулийн элсэлтийн журамд тусгана. Магистрант элсүүлэх ажил нь тухайн төвшний сургалтад амжилттай суралцаж чадах хүмүүсийг сонгон шалгаруулж элсүүлэх уралдаант шалгалт байна.

3. Ижил чиглэлээр сонгон шалгаруулах шалгалтыг шаардлагатай гэж үзвэл бусад сургуулиудтай хамтран зохион байгуулж болно.

4. Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөж үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.

5. Магистрантыг сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр сургахаар элсүүлнэ.

6. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

7. Магистрантаар суралцуулах тухай захирлын тушаал гарснаар тухайн иргэнийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд элссэнд тооцно.

8. Магистрант элсүүлэх ажлыг хичээлийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дууссан байхаар зохион байгуулна.

3.2 Суралцагчийг бүртгэх, шилжилт хөдөлгөөн

1. Суралцагчийг бүртгэх, чөлөө олгох, сургуулиас хасах, чөлөөлөх, шилжиж ирсэн суралцагчийн хувьд дүйцүүлэн тооцож болох багц цагийн дээд хэмжээ, үргэлжлүүлэн сургах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Шилжиж ирсэн суралцагчийн бусад сургуульд судалсан хичээлээс дүйцүүлэн тооцож болох багц цагийн хэмжээ 10-аас ихгүй байна.

3.3 Хичээлийн жил, улирал, сургалтын хугацаа

1. Магистрын сургалтын хичээлийн жил 15-аас доошгүй долоо хоног бүхий 2 улирлаас тогтоно.

2. Өдрийн хэлбэрээр суралцагч /бүрэн ачаалалтай суралцагч/-ийн нэг улирлын ачаалал 9-12 багц цаг байна.

3. Өдрийн бус хэлбэрээр суралцагчийн нэг улирлын ачаалал 6 багц цагаас ихгүй байна.

4. Тэнхимийн зөвшөөрлийг үндэслэн суралцагч авьяас чадвар, бэлтгэлээсээ хамааруулан нэг улиралд 3 хүртэл багц цагийн хичээл нэмж үзэж болно.

5. Магистрын сургалтын норматив хугацааг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Магистрын ажлаа судалгааны ажлын төлөвлөгөөнд заасан норматив хугацаанд гүйцэтгэж өргөн бариагүй буюу магистрын ажлаа хамгаалж чадаагүй суралцагчийн суралцах хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно. Ийнхүү сунгасан хугацаанд сургалтаа дүүргээгүй суралцагчийг сургуулиас хасна.

3.4 Мэдлэг чадвар, дүгнэх

1. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ. Үсгэн, процентон болон тоо /оноо/-н дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.

2. Мэргэжлийн хичээлүүдэд суралцагч С буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлагатай.

3.5 Агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр

1. Дээд боловсрол эзэмшүүлэх магистрын сургалт 30 багц цагаас доошгүй байна.

2. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд мөрдөх магистрын сургалтын төлөвлөгөөг сургалтын чиглэл бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн сургуулийн захирал батална.

3. Энэхүү журмын 3.5.2-т дурдсан сургалтын төлөвлөгөөг үндэслэн суралцагч бүр удирдагчтайгаа зөвшилцөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулна. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна.

4. Магистрантурын сургалтад заах сургалтын төлөвлөгөөн дэх хичээл бүрийн хөтөлбөр нь уг хичээлийн зорилго, багтаамж, судлагдахуун, ашиглах сурах бичиг, ном зохиол, лавлах зэргийг заавал багтаасан байна.

5. Магистрантурын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд судалгааны аргазүй, англи хэл, мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй байна. Мэргэших хичээл 15 багц цагаас багагүй, магистрын ажил 6 багц цагийн багтаамжтай байна.

3.6 Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт

3.7 Сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө

1. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа гадаад хэлний шалгалт өгнө. Энэ шалгалтыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.

2. Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт авах журмыг сургуулийн сургалтын журамд тусгагдсаны дагуу зохицуулна.

3. Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү сургалтын хугацаа болон багтаамж, сургалтын норматив хугацаа, багтаамжид тооцогдохгүй.

1. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг тус тус батлуулна.

2. Магистрын ажил, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах процедур, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө, түүнд тавих нийтлэг шаардлагыг сургуулийн журамд тусгагдсанаар зохицуулна.

3.8 Магистрын ажил хамгаалах

1. Магистрын ажлыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл нь Монгол Улсын БСШУ-ы сайдын 2007 оны 06 сарын 07-ны өдрийн №187 дугаар тушаалын III хавсралтаар баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баримтална.

2. Магистрын ажлыг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулиас баталсан загвар, шаардлагын дагуу бичнэ.

3. Магистрын ажлын хамгаалалт хоёр шаттай байх бөгөөд эхний шатанд судалгааны шинэ үр дүнг тусгасан магистрын ажлыг тэнхимийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн семинараар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргаж, хуралдааны тэмдэглэлийн хамт хамгаалуулах зөвлөлд шилжүүлнэ.

Тэнхим ажлын шинэлэг тал, магистрантын судалгааны ажлын арга барил эзэмшсэн талаар үнэлгээндээ тусгана. Урьдчилсан хамгаалалт хийх тэнхимийн семинарыг нийтэд зарлаж, нээлттэй хийнэ. Олонх нь хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд хамгаалалтыг хийнэ. Эсрэг тохиолдолд дахин хугацаа товлож, ажлыг хэлэлцэнэ.

4. Урьдчилсан хамгаалалтын дараа магистрын зэрэг хамгаалах тухай зарыг “Гурван-Эрдэнэ”БДС-ийн Вэб-д тавьж, нийтэд танилцуулна. Жинхэнэ хамгаалалтыг зарлал гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа хийнэ.

5. Хамгаалуулах зөвлөл байнгын 3 гишүүнтэй байх бөгөөд 1 гишүүн нь гадны байгууллагын хүн байна.

6. Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно. Хоёр дахь удаагаа хойшлуулахад хүрвэл хамгаалалтад оруулахгүй, Магистрын танхимын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно.

7. Хамгаалсан магистрын ажлын нэг хувийг тус сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний фондод, мөн электрон байдлаар хүлээн авч нийтэд ашиглуулна.

8. Дараах материалыг дипломын хуулбарын хамт сургуулийн архивт хадгална. Үүнд:

a) Дэлгэрэнгүй анкет ( 1-р анкет )

b) Сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол

c) Удирдагчийн тодорхойлолт

d) Магистрын ажилд өгсөн зөвлөлийн гишүүдийн албан ёсны санал

e) Нууц санал хураалтын тухай тооллогын комиссын тогтоол

f) Тооцоо хийсэн тойрох хуудас, магистрын ажлаа CD-гээр өгсөн баталгаа гэх мэт

9. Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах хугацааг сунгах, эсвэл магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгож, 3 жилийн дотор хамгаалалтад орох эрх олгоно.

3.9 Магистрын ажилд иш татахад тавих шаардлага

3.10 Гадаадын иргэнийг суралцуулах

1. Горилогч магистрын ажилд ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг иш татна. Энэхүү иш татах шаардлага нь өөрөө дангаар болон бусадтай хамтран хийсэн эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна.

2. Магистрын ажлын номзүй гэсэн хэсэгт зөвхөн уг ажилд иш татсан бүтээлүүдийг тусгана.

1.Гадаадын иргэд Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр, сургууль хоорондын гэрээ,

хувийн гэрээгээр “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд магистрын зэргийн боловсрол

эзэмшихээр элсэн суралцах боломжтой.

2.Монгол улсад мөрдөж байгаа бакалаврын боловсролын агуулгын түвшин, стандартад

дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн байна.

3.Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.

4.Тус сургуульд суралцах гадаадын болон харьяалалгүй иргэд бүртгүүлэхдээ энэ журмын

10-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:

а) Эрүүл мэндийн тодорхойлолт

б) Монгол хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх баримт

в) Паспорт ба паспортын хуулбар

г) Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг

5.Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно.

3.11 Магистрын зэрэг олгох шийдвэр

1.Сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага

хангасан, магистрын ажлаа амжилттай хамгаалсан, магистрын ажлаа хянан засварлаж

эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг хангасан

магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.