Монгол хэл- Уран зохиол
МОНГОЛ ХЭЛ УРАН-ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ /МАГИСТРАНТУРЫН/ СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Шинжлэх ухаан гэдэг бол бодит байдлын тухай үнэний шалгуурыг дааж чадахуйц шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн ухамсартай, зохион байгуулалттай үйл ажиллагааны онцгой хүрээ, танин мэдэхүйн дээд хэлбэр юм.
Хэлний мөн чанар, дотоод хэлхээ холбоог танин мэдэхэд шаардагдах баримт хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэх, цуглуулах, бүртгэх тэмдэглэх, системчлэх, тайлбарлах, онолын талаар нэгтгэн дүгнэх, хөгжил хөдөлгөөний хууль, зүй тогтлуудыг олж нээх, тэдгээрийг амьдрал, сургалтад нэвтрүүлэх арга замыг тодорхойлох зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааны олон төрөл хэлбэр, шинэ мэдлэгийг буй болгох үйл явц, түүний үр дүнг бид хэл шинжлэлийн буюу монгол хэл, уран зохиолын магистрын сургалтад багтаан ойлгоно.
Магистрант
Шинжлэх ухааны судалгаа нь судлагч, судлагдахуун хоёроос бүрдэнэ.
Магистрантууд нь тухайн шинжлэх ухаан ажлаар эхлэн оролдож байгаа судлаачид юм. Иймээс судлаач байхын тул судалж байгаа зүйлийнхээ талаар мэргэжлийн суурь боловсрол, өргөн мэдээлэл, судалгааны ажлын зохих аргазүйг эзэмшсэн байх шаардлагатай.