Сургалтын бодлого
"ГУРВАН-ЭРДЭНЭ" БДС-ИЙН СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн хамтын ажиллагаа
Нэг. Ерөнхий зүйл
Манай сургуулийн сургалтын бодлого нь боловсрол, сургалтын чанарыг сайжруулах тасралтгүй үйл ажиллагааны нэгдлээр тодорхойлогдох ба боловсрол, үйлчилгээ бүрийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг үе шат, эрэмбэ дараатай авч хэрэгжүүлнэ.
Монгол улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Дээд боловсролын тухай хууль, Багш боловсролын стандартын үзэл баримтлалын дагуу Хүмүүнлэгийн ухаан, Математик, байгалийн ухаан, Нийгмийн ухааны чиглэлээр багш-мэргэжилтэн бэлтгэхдээ мэргэжлийн тодорхойлолтыг үндэслэн мэргэжилтний зайлшгүй эзэмших наад захын чадвар бүхий бүтээлч хариуцлагатай, тасралтгүй хөгжих чадвартай багш нарыг бэлтгэн гаргахад чиглэгдэнэ.
Хоёр. Сургалтын зорилго
ГЭБДС-ийн сургалтын зорилго нь оюутан-багш нарын хөгжлийг хангах, багш мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэхэд оршино.
Гурав. Сургалтад баримтлах зарчим
Оюутны сурч хөгжих, сонирхол хэрэгцээг харгалзах
Оюутан нэг бүрийн чадварт суурилах
Оюутны суралцах боломжийг адил тэгш олгох
Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлах
Багш мэргэжлийн боловсрол эзэмших, таатай орчин нөхцөл бүрдүүлэх
Харилцан хамтран ажиллах
Дөрөв.Сургалтын агуулга, хэлбэр
Их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа оюутныг хөгжүүлэх болон дээд боловсролын стандарт (Ерөнхий боловсролын сургуулийн багш)-ыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Сургалтын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, сурган хүмүүжүүлэх дадлага гэсэн агуулгын хүрээгээр тодорхойлогдоно.
1-р ангийн сургалтын агуулгыг зөв бичих чадвар эзэмших, гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх, сурах арга барил төлөвших, бие даан суралцах чадвартай болох, 2-р ангийн сургалтын агуулгыг оюутан багшийн бичих чадвар, ярих, мэтгэлцээнд суралцахад, судалгаа хийх, 3-р ангийн агуулгыг дагалдан багшлах ажлын арга зүйд суралцах, ангийн ажил бичиж хамгаалах, хичээлийн хөтөлбөр боловсруулахад, 4-р ангийн агуулгыг диплом бичиж хамгаалах, сургууль багш нартай холбоотой хууль дүрэм судлах, ойлгох чадвар эзэмшихэд нь түлхүү чиглүүлнэ.
Тав. Сургалтын зохион байгуулалт
Сургалтын ажлын нэгдсэн графикийг гарган мөрдөх бөгөөд 8-р сарын сүүлийн 7 хоногт хичээл эхэлнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 32 долоо хоног.
Сургалтыг мэргэжлийн тэнхим (профессорын баг)-д төвлөрүүлнэ.
Хяналт шинжилгээг сургалт судалгааны алба(баг)-д төвлөрүүлнэ.
Нэгдүгээр дамжааны сургалтын асуудлыг Хэл бичгийн ухааны тэнхим, хоёрдугаар дамжааны сургалтын асуудлыг Боловсрол судлал, арга тэнхим, гуравдугаар дамжааны сургалтын асуудлыг Математик-Түүх нийгмийн ухааны тэнхим, дөрөвдүгээр дамжааны сургалтын асуудлыг Сургалтын алба тус тус хариуцна.
Зургаа. Сургалтын төлөвлөгөө
Мэргэжил тус бүрээр сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд: Монгол хэл-Уранзохиолын багш, Түүх-Нийгмийн ухааны багш, Математик-Мэдээлэл зүйн багш, Монгол-Англи хэлний багш мэргэжлийн сургалтын төлөвлөгөө байна.
Сургалтын төлөвлөгөө нь оюутны 4 жилийн хугацаанд Багш мэргэжил эзэмших сургалтын агуулгыг кредитээр тодорхойлж оюутны танхимд судлах болон бие даан судлах цагийг нарийвчлан авч үзнэ. Мэргэшүүлэх хичээлийг оюутан өөрөө сонгон судлах боломжийг олгосон байна. Сургалтын төлөвлөгөөний дагуу багш бүр заадаг хичээл тус бүрээр нэгж ба, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Хичээлийн төгсгөлд сургалтын хөтөлбөрийн шалгуурын дагуу хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид засаж сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр ажиллана.
Долоо. Сургалтын хөтөлбөр
Сургалтын хөтөлбөр нь тодорхой хугацаанд тухайн хичээлийн агуулгыг хэрэгжүүлэх оюутны зайлшгүй эзэмших наад захын мэдлэг чадварыг тодорхойлж үр дүн, чадварт хүрэх дидактик шийдлийг илэрхийлсэн арга зүйн, үнэлэгдэх баримт бичиг тул багш бүхэн сургалтын хөтөлбөрийг бие даан боловсруулж хэрэгжүүлэх байдлыг бүрэн дэмжинэ.
Сургалтын хөтөлбөр нь багш мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөр бүрт оюутны зайлшгүй эзэмших чадварыг тусгасан байна.
Найм.Сургалтын үнэлгээ
Сургалтын үнэлгээг хөтөлбөрт тодорхойлсон оюутны зайлшгүй эзэмших чадварт нийцүүлэн тодорхой үнэлгээний шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
Үнэлгээ нь “SOLO taxonomy”-д тулгуурласан чанарын үнэлгээ байна.
Оюутны эзэмших чадвар (мэргэжил бүрээр)
Багшлахуйн ерөнхий чадварууд
Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн
оюутны эзэмших чадвар
Математик, мэдээлэл зүйн багшийн ангийн
оюутны эзэмших чадвар
Түүх, нийгэм судлалын багшийн ангийн
оюутны эзэмших чадвар
Монгол англи хэлний багш мэргэжлийн
оюутны эзэмших чадвар
Байгал орчин, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эдийн засаг, түүх нийгэм гэх мэт салбаруудад тогтмол хэрэглэгддэг 120-200 хүртэлх үгийг мэдэхийн зэрэгцээ мөн салбаруудын 150-200 үгтэй эх сэдвийг сонсоод багцалж ойгох, 8-10 минутанд уншиж орчуулаад тойм мэдээлэл өгөх зорилгоор 3-4 минутанд товчлон ярих, бичих чадварыг эзэмшсэн байна. Энэ чадваруудыг бүтээлийн сан дээр толь хийх мөн ангийн ажил бичих явцдаа олж авна.
Бага ангийн багшийн ангийн
оюутны эзэмших чадвар