Цэцэрлэгийн туслах багш
Гурван –Эрдэнэ багшийн дээд сургууль нь 2014 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхдийн цэцэрлэгийн туслах багш”- ийн мэргэжил олгох сургалтыг 3 дах жилдээ зохион байгуулж байна.
Тус сургалтын давуу тал нь:
“DACUM” аргаар боловсруулж баталгаажуулсан сургалтын хөтөлбөр
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад олон жил ажилласан дадлага туршлагатай багштай
Хотын төвд байрлалтай
Дадлага хийх бааз цэцэрлэгтэй
Цаг сонгох боломжтой
Номын сангаар үйлчлүүлэх
Гарын авлага DVD, CD –ээр хангана.
Сургалтын эхлэх хугацаа:
Сар бүрийн 5 - нд
Үргэлжлэх хугацаа:
Ажлын 21 хоног
Манай сургалтанд хамрагдсанаар та дараах чадваруудыг эзэмшинэ.
Үүнд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнн шаардлага хангаж ажиллах
Бага насны хүүхдийн хөгжлийг ханган ажиллах
Багшид сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах
Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчныг тохижуулах
Хооллолтын эрүүл ахуйн дэглэмийг сахих
Бичиг баримт боловсруулах
Цахилгаан техник хэрэгсэлийг ажиллуулах
Тоглоом тараах материалын аюулгүй байдлыг хангах
ТУСЛАХ БАГШ ГЭЖ ХЭН БЭ?
Туслах багш гэж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг хэлнэ.
/Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 4-р зүйлээс\
ТУСЛАХ БАГШИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах
Хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход сургах
Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
Хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах
Эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамрагдах
Мэргэжлийн сургалтанд хамрагдах нөхцөлөөр хангагдах
/Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 13-р зүйлээс\
Мэргэжлийн суурь чадамжийн нэгж
Чадамжийн нэгжийн тодорхойлолт: Өрөө тасалгааг цэвэрлэх, багшийн сургалт зохион байгуулах үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу хэрэглэх болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.