Бакалавр
БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ СУРГАЛТ
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Сургалтын хэлбэр: Өдөр
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:
· Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
· Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд шаардлагатай Элсэлтийн ерөнхий шалгалт /Хичээл 1, хичээл 2/ өгсөн байна.
· Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЕШ-ийн босго оноо нь 440 ба түүнээс дээш байна.
ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ХУГАЦАА:
“Гурван-Эрдэнэ” БДС-д элсэхийг хүсэгчдийг 2022 оны 6-р сарын 14-өөс 8-р сарын 30-ны өдөр хүртэл бүртгэж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн вэб сайтад /www.3erdene.edu.mn/ тавьж нийтэд мэдээлнэ. Бүртгэлийг цахимаар болон өөрийн сургуулийн байранд явуулна.
Цахим бүртгэл: дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг / Хаан банк, Ж.Нарангэрэл, 5301457095 тоот данс, гүйлгээний утга дээр овог нэр, утасны дугаар, анги
бичнэ үү/ дансанд шилжүүлээрэй.
Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
· Иргэний үнэмлэх /хуулбар/
· Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
· Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
· Сурагчийн хувийн хэрэг
· Цээж зураг 2 ш /тухайн оны/